Зөөлөн зөөлөн бороо шивэрлээ Зүүдний цэцэгс дагаад л дэлгэрлээ Зүгээр байж чадахгүй нь Зүрх минь тэмүүлээд байна Хайрын сэтгэл нандин шүү Хайлган бодол чамаас уяатай Хэтэрхий ихээр сандаг шүү Хонгор минь чамайгаа би Аяаар аяаар бодолд ургана Амьдралын цэцэгс намуухан дэлгэрнэ Чамдаа яараад болохгүй нь Чинийхээ зүг алхамаар байна Дахин дахин тасаж уярана Дандаа ийм л цэцэгс дэлгэрнэ Дурлал бүхэнд догдлохгүй нь Дотнохон чамдаа очмоор байна.
Byambadorj
Шууд мессэнжэрдэх Листэндээ нэмэх И-Мэйл илгээх