Сэлэнгэ аймгийн танилцуулга
Сэлэнгэ аймаг нь 101 000 хүн амтай. Нийт 41152,6 км.кв талбай нутаг дэвсгэртэй, Булган, Орхон, Хэнтий, Төв аймгуудтай хиллэн оршдог ба дундаа Дархан-Уул аймгийг агууолдаг. Дэд бүтцийн хувьд төмөр зам, хар зам, бүрэн хөгжсөн эрчим хүч болон дулааны эх үүсвэрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм. Бизнес түлхүү хөгжсөн салбар нь уул уурхай, газар тариалан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн тоо 2106-д хүрээд байна. Үүнээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа "Спирт бал бурам” ХК, "Хөтөл цемент шохой” ХК, "Болд төмөр Ерөө гол” ХХК, "Алтан тариа” ХК-ний салбар гурилын үйлдвэр гэх мэт байгууллагууд байна. Цаашид бизнесийн хөгжлийн чиг хадлага болон явуулж буй бодлого : Сэлэнгэ аймгийн хөгжлийн алсын хараа нь орчин үеийн технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг үе шаттай хөгжүүлэх замаар хүний хөгжлийг дээдэлж, байгаль орчныхоо онцлогт нийцсэн, зах зээлд өрсөлдөх боломжтой, оновчтой бүтэц бүхий, өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай аймаг болгоход оршино.