Бидний тоолуур |
|
Дэлхийн аварга |
|
|
| Самданчойлон дацан Тус дацанг анх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын зурхайч Даваасүрэн нарын хүмүүс нийлж санаачлан Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц гуайд айлтган, анх гурван гэртэйгээр байгуулагдан сүсэгтэн олондоо үйлчилж эхэлжээ. Анх УИХ-ын гишүүн агсан М.Чимэдцэрэн хөрөнгө оруулж туслан, үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг нь одоогийн МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр авч өгч байлаа. Тэд өвлийн хүйтэнд гурван гэртээ 13 ламтай хурал хурж байхдаа Дарханд анх удаа Чоймболжоноо номыг хуржээ. Дацанг барьж байгуулахад Дарханы нийт иргэд сүсэгтэн олон, "ЛХА" КаТВ-ийн захирал Лхагвадорж, УИХ-ын гишүүн М.Сономпил нар Утай Гүмбэн явах зардлыг өгч ивээн тэтгэж байлаа. Одоо тус дацанд 9 лам хуврагууд ном хурж байна. Дацангийн гол шүтээн нь Очир ваань сахиус бөгөөд "ЛХА" КаТВ-ийн захирал Лхагвадорж тус сахиусыг шуумлаар том хэмжээгээр бүтээлгэж өгсөн ажээ.
|
---|
| Дацангийн 2 суврагаДацангийн гаднах эхний суврагыг 2003 оны 9-11 -р сарын хооронд барихад "Түшиг-Уул" компанийн захирал Ж.Баяраа болон МУ-ын урлагийн одууд дуучид, хамтлагууд хандивын тоглолт зохион байгуулан орлогоо өгч тусалж байлаа. Энэ суврагыг барихдаа бурханч лам Г.Пүрэвбатын бүтээсэн суврагын тэг зургаар тус дацангийн лам хуврагууд өөрсдөө барьснаараа онцлог юм. 2007 онд хоёр дахь суврагыг "Зэндмэнэ" гэдэг суврага бүтээдэг компанид захиалга өгч Зүүнхараагийн "Спирт бал бурам"ХК-ийн захирал Б.Баярхүү ивээн тэтгэж буян хийж бариулжээ
|
|
|
Статистик |
Нийт Онлайн 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |
All program |
Guest
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
|
|