"Дархан 50" цогцолбор Монголын хамгийн том усан оргилуур болов
Дархан-Уул аймгийн 50 жилийн ой
энэ өдрүүдэд болж байна. Аймаг гэхээс илүү хотынхон гэж нэрлүүлэх
дуртай тэд ойдоо зориулан 50 бүтээлч ажил хийсний нэг нь "Дархан-50"
цогцолбор юм.
Нутгийн
удирдлагууд ч "Ойдоо зориулан хийсэн хамгийн том ажлынх нэг нь,
Монголдоо хамгийн томд тооцогдох усан оргилуур бүхий цогцолбор маань"
хэмээн магтах юм билээ.
Өмнө нь жирийн нэгэн халдгай газар байсан газарт томоохон усан оргилуур
байгуулан, эргэн тойронд нь мод тарьж зүлэгжүүлсэн гээд үнэхээр л
иргэдийнхээ амралт, тав тухтай байдлыг хангахад сэтгэл зүтгэл гаргасан
байна хэмээн хотын иргэд ч ам сайтай байлаа.
Монголын хамгийн том, хөгжимт усан оргилуурыг Шанхайн мэргэжилтнүүд хамтран байгуулалцжээ.
Ийнхүү Монголд анх удаа дүүжин гүүр барьж, морин хуур бүхий хөшөө
байгуулан, бурхан багшийн сэрэг дүр бүтээсэн гэдгээрээ бахархдаг
дарханчуудын бахархал дахин нэгээр нэмэгдлээ.
Дархан 50 цогцолбор нь 4.2 га газрыг хамарсан ногоон
байгууламж, усан оргилуур бүхий энэхүү цогцолборыг босгоход улсын
төсвөөс 160 сая төгрөг, Япон улсын "Өвсний үндэс” хөтөлбөрөөс 120 сая
төгрөг зарцуулжээ. Мөн аймгийн иргэд, байгууллагуудын хандив тусламж
энэхүү бүтээн босголтод хувь нэмрээ оруулсан юм. Дархан 50 цогцолбор нь
найман хэсгээс бүрдэх агаад төв талбайн хэсгийг боржин хавтангаар
хийж, хоймор хэсэгт шат бүхий цайз хэлбэрийн өндөрлөг байгуулжээ. Энэхүү
цайзнаас цогцолборыг бүхэлд нь харах боломжтой. Цогцолборын төв хэсэгт
хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур, гэр хэлбэрийн усан буулт
бүхий хоёр том усан оргилуур, 20 гаруй жижиг усан оргилуур, найман
сонгодог баримал байрлуулсан ажээ.
Дархан 50 цогцолборын хөшөө барималууд
"Дархан 50" цогцолбор Монголын хамгийн том усан оргилуур болов
Дархан-Уул аймгийн 50 жилийн ой
энэ өдрүүдэд болж байна. Аймаг гэхээс илүү хотынхон гэж нэрлүүлэх
дуртай тэд ойдоо зориулан 50 бүтээлч ажил хийсний нэг нь "Дархан-50"
цогцолбор юм.
Нутгийн
удирдлагууд ч "Ойдоо зориулан хийсэн хамгийн том ажлынх нэг нь,
Монголдоо хамгийн томд тооцогдох усан оргилуур бүхий цогцолбор маань"
хэмээн магтах юм билээ.
Өмнө нь жирийн нэгэн халдгай газар байсан газарт томоохон усан оргилуур
байгуулан, эргэн тойронд нь мод тарьж зүлэгжүүлсэн гээд үнэхээр л
иргэдийнхээ амралт, тав тухтай байдлыг хангахад сэтгэл зүтгэл гаргасан
байна хэмээн хотын иргэд ч ам сайтай байлаа.
Монголын хамгийн том, хөгжимт усан оргилуурыг Шанхайн мэргэжилтнүүд хамтран байгуулалцжээ.
Ийнхүү Монголд анх удаа дүүжин гүүр барьж, морин хуур бүхий хөшөө
байгуулан, бурхан багшийн сэрэг дүр бүтээсэн гэдгээрээ бахархдаг
дарханчуудын бахархал дахин нэгээр нэмэгдлээ.
Дархан 50 цогцолбор нь 4.2 га газрыг хамарсан ногоон байгууламж, усан оргилуур бүхий энэхүү цогцолборыг босгоход улсын төсвөөс 160 сая төгрөг, Япон улсын "Өвсний үндэс” хөтөлбөрөөс 120 сая төгрөг зарцуулжээ. Мөн аймгийн иргэд, байгууллагуудын хандив тусламж энэхүү бүтээн босголтод хувь нэмрээ оруулсан юм. Дархан 50 цогцолбор нь найман хэсгээс бүрдэх агаад төв талбайн хэсгийг боржин хавтангаар хийж, хоймор хэсэгт шат бүхий цайз хэлбэрийн өндөрлөг байгуулжээ. Энэхүү цайзнаас цогцолборыг бүхэлд нь харах боломжтой. Цогцолборын төв хэсэгт хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур, гэр хэлбэрийн усан буулт бүхий хоёр том усан оргилуур, 20 гаруй жижиг усан оргилуур, найман сонгодог баримал байрлуулсан ажээ.
Дархан 50 цогцолборын хөшөө барималууд