Бидний тоолуур |
|
Дэлхийн аварга |
|
|
|
Шарын голын зосон зураг
Дарханаас хойш 25 км зайтай оршил Шарын Цагаан нуураас зүү тийшээ шарын голын хөндий рүү хойноос түрж орсон хадтай жижиг уулын урд, баруун хормойгоор эртний дугуй, дөрвөлжин чулуун далантай жижиг булш, хиргисуүр 20 гаруй бий.Уулын урд талын хясаалж тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд А.П.Окладников, Д.Дорж нарын удирдсан Монгол-зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан олж илрүүлжээ. Зураг1.
Урагшаа харсан том толигор хаданд далавчаа дэвээд халин нисч буй бүргэд (махчин маягийн шувуу) зураад түүний баруун доор хоёр зэрэгцээ замаар эсрэг зүг xoёр хоёроороо цуварч яваа дөрвөн морьд дүрсэлсэн нь байршлын хувьд сонин байна. Дээд талын замаар явж буй морьд баруун тийш, доод замаар явж буй хоёр морь зүүн тийш цуварч явна Морьдыг гурвалжин шовх чихтэй, урт биетэй, нарийвтар хөлтэй дүрсэлжээ.
Зураг 2. Эхний зургаас 2 м орчим зайтай түүний баруун талд байна. Энд өргөн зураасаар дөрвөлжин хүрээ татаж, түүний дотор дээд хэсэгт нь нэг эгнээ таван цэг, төв хэсэгт хоёр хүний тойм дүрс баруун доод хэсэгт нь гурван цэг дүрсэлжээ.
Зураг 3. Хоёр дахь зургаас баруунтаа 5м орчим зайд орших ба энд гурван хүнийг хөтлөлцөөд зогсч буйгаар дүрсэлсэн бөгөөд тэдний дээр нэг, зүүн талд нэлээд зайтай бас нэг, нийт таван хүнийг дүрсэлжээ.
|
|
Ochre painting of Sharyn gol
On the north of Darkhan, 25 km far in the south and west side of the small rocky mountain in the east of Sharyn Tsagaan lake there are 20 graves and mounds with square and circle rock fence. On plain rock which fronts the mountain, Mongol and Soviet joint research team of the stone weapon from Historic and cultural expedition headed by A.Okladnikov and D.Dorj explored 3 parts of rock red ocher painting in 1980 Painting 1
. On big plain rock which faces the south, there is an eagle flying the wings (bird of prey),on right side four horses riding in 2 rows on two different directions were interesting painting. Horses have long ears, long bodies and thin legs.
Painting 2.
At the distance of 2 m from 1st painting there is 2nd painting. Here you can see the Square with wide border and inside on top 5 dots in one row, in the center figure of two people and on bottom right 3 dots were depicted.
Painting 3. It is 5 m from the 2nd painting and here you can see three people holding each other and on top of them another two people were drawn.
|
|
|
Статистик |
Нийт Онлайн 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |
All program |
Guest
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
|
|