Бидний тоолуур |
|
Дэлхийн аварга |
|
|
| Хонгор сумын танилцуулгаХонгор сум нь 1965 онд байгуулагдсан. 253.38 мянган га нутаг дэвсгэртэй, 5.6 мянган хүн амтай. 1.3 мянган өрхтэй, хүн амын 75%-ийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Засаг захиргааны 3 нэгжтэй. 33.4 мянган га тариалангийн талбай, улсын үрийн нөөцийн газар, 49.6 мянган толгой малтай; 8, 10 жилийн 2 дунд сургууль, сурагчдын дотуур байр, 100 гаруй хүүхдийн багтаамж бүхий 2 цэцэрлэг, хүний их, бага эмчийн салбар, эмийн сан, 200 гаруй хүний суудалтай соёл үйлчилгээний төв болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байна. Хонгор сум нь авто болон төмөр замын зангилаан дээр оршдог. Эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв сайтай, дэд бүтэц хөгжсөнөөс гадна тус суманд эртний Монголчуудын өвөг дээдсийн чулуун булш, эртний бичигт, зурагт хад зэрэг түүх соёлын дурсгалт газар, Хүйтэн, Мухар, Могойн, Зулзагын, Хараа гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, мод ургамал, ан амьтад, чулуун нүүрс, шохойн чулуу, алт, төмрийн хүдэр зэрэг байгалийн арвин баялагтай сум юм. Тус сумаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар 5, гавьяат механикжуулагч 2, улсын аварга 50 гаруй төрсөн ажээ.
|
---|
| Khongor Soum introductionKhongor soum was established in 1965, with 253.38 thousand hectares of land and 5.6 thousand population, 1.3 thousand families, and 75 % of the population is young people up to age of 35. It has three Administrative units and 33.4 thousand hectares of agriculture, state storage house, 49.6 thousand livestock, 2 high schools of 9 and 11 years, school dormitory, 2 kindergartens of 100 children, hospital branch, cultural center of 200 people, private companies of trade and industry. Khongor soum locates on the highway and railway junction. It has good economic perspective and developed infrastructure as well as many historic and cultural places, ancient grave mounds, rock paintings, and natural scenic places like Khuiten, Mukhar, Mogoi, Zulzaga and Kharaa rivers basin, and rich with trees and flora, animals, black coal, limestone, gold and iron ore. This soum has 5 Labor Heroes of Mongolia, 2 Honored mechanics and 50 state champions.
|
|
|
Статистик |
Нийт Онлайн 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |
All program |
Guest
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
|
|