Бидний тоолуур |
|
Дэлхийн аварга |
|
|
| Дүрс нарс Өөлд-Халхын дайны үед Өөлдийн шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулж иржээ. Нутгийн иргэд Өөлдийн цэргүүдээс эмээж Дондов ламд хандахад тэрээр: -Би чадлынхаа хирээр нутгийнхаа ард түмэнд туслая.Миний номын ид шид гүйцэх эсэхийг мэдэхгүй, ном айлдаад үзье гэж хэлээд бумбанд байсан рашаанаасаа Өөлдүүдийн ирж буй баруун зүг рүү цацаж гүшээ тэр зүгт хаяв.Рашаан цацсан гүш (өвс) нь ногоон мод болж, рашааны дусал бүр нь олон мянган ургаа мод болж, түүнийг алсаас харсан Өөлдийн цэргүүд Өндөр гэгээний их цэрэг Хараа голын хөвөөнд ирж буужээ хэмээн айн сандарч зугтсан гэдэг. Мөн Эрхэт уул нь их том баатрын майхан болж харагдсан юм.Иймээс энэ нарсан ойг Дүрс нарс гэж нэрлэжээ. Тэр цагаас эхлэн нутгийн ардууд Эрхэт уул, лам Дондовын рашаан, Хараа гол, Дүрс нарсыг шүтэн биширч Эрхэт уулаа зуны дунд сарын шинийн 15-нд тахиж бороо хур элбэг, зуншлага сайхан болохыг хангай дэлхийгээсээ гуйн залбирч өнөөг хүртэл тахисаар байна. Зэдийн рашаан Хүйтэний голын Бичигт гацаанд очоод урагш харахаар Зэдийн Ногоон булуу гэдэг дүнхийсэн сайхан ууланд чанх зүүн тийш урссан Зэдийн рашаан бий. Энэ рашаан нь хүхэртэй рашаан учир дотор, ходоодны өвчин эмгэгийг анагаах увидастай.
|
---|
| Durs pine forest During the Uuld-Khalkh war, while fighting Yellow Hero of Uuld reached to Khushaat mountain range. Local people afraid of Uuld warriors and asked Dondov lama for help. He said he would help as he could.-" I don't know if my strength of scripture work" he said and sprayed a spa from his vase to west where the Uuld soldiers come from and thrown a gush (grass). This animated grass became a heavy forest and every drop of the spa became trees. When the Uuld soldiers saw the forest from distance thought the Army of Undur Gegeen was camping by the Kharaa River and they runaway. Also, Erkhet Mountain looked like a huge tent of Hero. So, the locals call this pine tree as Durs Nars or Figure Pine forest. Since then local people still worshipped the Erkhet Mountain, Lama Dondov's spa, Kharaa river and Durs pine on every 15th of Middle month of summer and prayed the Nature to give more rain and wealthy summer. Zediin Spa When you go to the Khuiten River Script Station, there is a spa flowing to the east in the Mountain named Zediin Nogoon Buluu, in the south. This spa contains sulfur and is good for aches of intestine and stomach.
|
|
|
Статистик |
Нийт Онлайн 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |
All program |
Guest
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
|
|