Бидний тоолуур |
|
Дэлхийн аварга |
|
|
|
Дархан-Уул аймгийн түүхээс
• 1921 оны Ардын хувьсгалын үед Эрдэнэвангийн хошууны харъяат нутаг байлаа.
• 1939 онд энд Улаанбаатараас Хиагт хүртэл арван нэгэн морин тэрэгний өртөө байсны нэг нь Давхарын морин тэрэгний өртөө юм. Энэ өртөө нь одоогийн "Дархан Хүнс" компанийн ард Давхар уулын бэлд оршиж байсан.
• 1948-1949 оны үед Оросын 555-р армийнхан үүгээр төмөр зам тавьж төмөр замын барилгачдын 8 байшингаас бүрдсэн Давхарын төмөр замын өртөө (станция) анх байгуулагдсан.
• 1958 оны намар Хүйтэний голд байсан Сэлэнгэ аймгийн Дархан мөн Хушаат сумдыг шилжүүлэн суурьшуулж төр засгийн шийдвэрээр төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн ирээдүйн барилга, барилгын материалын үйлдвэрийн төв хот байгуулах анхны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж хэлжээ.
• 1959 онд Атрын I аянаар Монгол-Зөвлөлтийн атарчид ирж Дархан САА- г байгуулах ажил өрнөж Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит нэгдлийн 10 гаруй барилга нэмэгдэж 1500 гаруй хүн амтай жижиг тосгон байгуулагдав.
• 1958-1960 онд Монгол-Зөвлөлтийн хайгуулчид Шарын голын нүүрсний орд
газарт нарийвчилсан хайгуул хийж эрчим хүчний зориулалтаар ашиглаж
болох олон зуун сая тонн нүүрс байгааг баталжээ^ Уг уурхай нь Дарханаас
75км зайд орших учир өндөр хүчин чадалтай ДЦС байгуулахад гойд
тохиромжтой гэж дүгнэжээ.
• 1961 оны 10-р сарын 17-нд Давхарын төмөр замын станцад (өртөөнд) / одоогийн хуучин Дарханд/ ирээдүйн хотын суурийг тавьж, барилгачдын түр орон сууцуудыг барьж байлаа.
• 1962.8.07-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 152 дугаар зарлигаар Дарханы Аж үйлдвэрийн районыг Дархан хот гэж нэрлэхээр тогтжээ.?!
• 1963 оны зун Бурхантын хөндийд /одоогийн Шинэ Дарханд/ Хараа зочид буудлын баруун жигүүрийн суурийг тавих ёслолын үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар,ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд А.Н.Смирнов нар оролцжээ.
■ МУ-ын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ний өдрийн Дархан хотыг аймаг болгох шийдвэрийн дагуу 1994 оны 9-р сарын 1-нд Дархан-Уул аймаг гэж нэрлэж, 4 сумтайгаар байгуулав.
.
|
From the history of Darkhan-Uul aimag
• In 1921, During the People's Revolution, this area belonged to Erdenevan county.
• In 1939, here were 11 stations of horse-mail and one of them was named Davhar station. It was located beyond the Dahvar mountain, what is now Darkhan Khuns Co,Ltd.
• In 1948-1949, Russian 555th Army constructed the rail line here and first rail way workers station with 8 houses, were established here.
• In Autumn of 1958, Darkhan and Khushaat soums were transferred from Selenge province and with the Government's decision first preparation works launched to establish the future central city of construction and construction material manufacturing, near the railway station and construction raw material pits.
• In 1959 during the First Campaign of Virgin Land, Mongolian and Soviet farmers came and launched the work to establish Darkhan Farm and over 10 buildings were constructed additionally named after Mongolian-Soviet friendship and a small village with over 1500 population was established.
• In 1958-1960, Mongolian and Soviet explorers made a broad exploration into Sharyn Gol coal pit and confirmed the reserve of millions of tons black coal which could be used for energy source. This mine is 75 km far from Darkhan and is considered suitable for constructing the highly potential Thermo power plant.
• On October 17th. 1961, in Davhar's Rail way station, fundament of new city was established and temporary construction workers houses were built, in what is now Old Darkhan.
• On August 7th, 1962, with the decision No 152 of People's Great Khural, Darkhan's Industrial city was decided to be named as Darkhan city.
• In summer of 1963, in Burhant Valley, what is now New Darkhan, Mr. Maidar, Deputy of Ministries Counsel, member of MPRP's Central Committee and Mr. Smirnov A.N, the Soviet Ambassador to Mongolia attended the ceremony of groundbreaking for Kharaa hotel west wing.
• According to the decision of December 24th 1993 by the Mongolian Government, Darkhan city status was opted into Darkhan Uul Province (Aimag). This Aimag was established with 4 Soums.
|
|
|
Статистик |
Нийт Онлайн 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |
All program |
Guest
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
|
|