Аялаж чадсан хайрын дуу
Аман дээрээн үг төдий
Анирхан зүрхэндээ тогтож сонсвол
Уяарч зохиосон сэтгэл байдаг
Гуниггүй байна гэж өөрийгөө битгий зөвтгө
Гуйж ирэхгүй ээ тэр чамайг өөрөө тавидаг
Хааяахан чи минь гуниглах дуртайг би мэддэг Хатуу орчлонд гомдож эсвэл зөөлөн сэтгэлд уярдаг Бодолд хөвөн нүдийг чинь манан бүрхэх тэр үед Босон суун тэвчээр алдан сэтгэл минь түгшдэг
Учир нь би чамайгаа жаргаана гэж өөртөө амласан Уйтгарлах бүрд чинь амлалтаа санан өөрийгөө чамалдаг Ургашгүй би гунигийн сэдэв байх вий гэж бодогдох үед Ухаан алдатдаа айхадаа би чамайгаа аргаддаг
Чи минь миний чимээгүй ирсэн хайр Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр Гарыг чинь атган суумаар байна Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд Ганцаардлыг мартан амьдармаар байна
* * *
Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү? Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү? Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү? Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?
Byambadorj
Шууд мессэнжэрдэх Листэндээ нэмэх И-Мэйл илгээх