Мягмар, 2024-03-19, 2:21 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Хуанли

Цаг агаар

All programm

 

Дархан-Уул аймгийн түүхээс

•  1921 оны Ардын хувьсгалын үед Эрдэнэвангийн хошууны харъяат нутаг байлаа.                                                                                                        
• 1939 онд энд Улаанбаатараас Хиагт хүртэл арван нэгэн морин тэрэгний өртөө  байсны нэг нь Давхарын морин тэрэгний өртөө юм. Энэ өртөө нь одоогийн  "Дархан Хүнс" компанийн ард Давхар уулын бэлд оршиж байсан.                 
•  1948-1949 оны үед Оросын 555-р армийнхан үүгээр төмөр зам тавьж төмөр замын барилгачдын 8 байшингаас бүрдсэн Давхарын төмөр замын өртөө (станция) анх байгуулагдсан.                                                                        
• 1958 оны намар Хүйтэний голд байсан Сэлэнгэ аймгийн Дархан мөн Хушаат сумдыг шилжүүлэн суурьшуулж төр засгийн шийдвэрээр төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн ирээдүйн барилга,  барилгын  материалын  үйлдвэрийн төв  хот байгуулах  анхны  бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж хэлжээ.                                                                        
•  1959 онд Атрын I аянаар Монгол-Зөвлөлтийн атарчид ирж Дархан САА- г  байгуулах  ажил  өрнөж  Монгол-Зөвлөлтийн  найрамдлын  нэрэмжит      нэгдлийн 10 гаруй барилга нэмэгдэж 1500 гаруй хүн амтай жижиг тосгон байгуулагдав.
•  1958-1960 онд Монгол-Зөвлөлтийн хайгуулчид Шарын голын нүүрсний орд     
газарт нарийвчилсан хайгуул хийж эрчим хүчний зориулалтаар ашиглаж     
болох олон зуун сая тонн нүүрс байгааг баталжээ^ Уг уурхай нь Дарханаас      
75км зайд орших учир өндөр хүчин чадалтай ДЦС байгуулахад гойд     
тохиромжтой гэж дүгнэжээ.                                                                            
•  1961 оны 10-р сарын 17-нд Давхарын төмөр замын станцад (өртөөнд) /       одоогийн хуучин Дарханд/ ирээдүйн хотын суурийг тавьж, барилгачдын      түр орон сууцуудыг барьж байлаа.
•  1962.8.07-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 152 дугаар     зарлигаар Дарханы Аж үйлдвэрийн районыг Дархан хот гэж нэрлэхээр       тогтжээ.?!
•  1963 оны зун Бурхантын хөндийд /одоогийн Шинэ Дарханд/ Хараа зочид        буудлын баруун жигүүрийн суурийг тавих ёслолын үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар,ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд А.Н.Смирнов нар оролцжээ.                                                                           
■ МУ-ын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ний өдрийн Дархан хотыг аймаг болгох шийдвэрийн дагуу 1994 оны 9-р сарын 1-нд Дархан-Уул аймаг гэж нэрлэж, 4 сумтайгаар байгуулав.   

.

From the history of Darkhan-Uul aimag

•   In 1921, During the People's Revolution, this area belonged to Erdenevan county.
•   In 1939, here were 11 stations of horse-mail and one of them was named Davhar station. It was located beyond the Dahvar mountain, what is now Darkhan Khuns Co,Ltd.
•   In 1948-1949, Russian 555th Army constructed the rail line here and first rail way workers station with 8 houses, were established here.
•   In Autumn of 1958, Darkhan and Khushaat soums were transferred from Selenge province and with the Government's decision first preparation works launched to es­tablish the future central city of construction and construction material manufacturing, near the railway station and construction raw material pits.
•   In 1959 during the First Campaign of Virgin Land, Mongolian and Soviet farmers came and launched the work to establish Darkhan Farm and over 10 buildings were constructed additionally named after Mongolian-Soviet friendship and a small village with over 1500 population was established.
•   In 1958-1960, Mongolian and Soviet explorers made a broad exploration into Sharyn Gol coal pit and confirmed the reserve of millions of tons black coal which could be used for energy source. This mine is 75 km far from Darkhan and is considered suit­able for constructing the highly potential Thermo power plant.
•   On October 17th. 1961, in Davhar's Rail way station, fundament of new city was es­tablished and temporary construction workers houses were built, in what is now Old Darkhan.
•   On August 7th, 1962, with the decision No 152 of People's Great Khural, Darkhan's Industrial city was decided to be named as Darkhan city.
•   In summer of 1963, in Burhant Valley, what is now New Darkhan, Mr. Maidar, Dep­uty of Ministries Counsel, member of MPRP's Central Committee and Mr. Smirnov A.N, the Soviet Ambassador to Mongolia attended the ceremony of groundbreaking for Kharaa hotel west wing.
•   According to the decision of December 24th 1993 by the Mongolian Government,   Darkhan city status was opted into Darkhan Uul Province (Aimag). This Aimag was established with 4 Soums.                                                          
                     

Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 54.172.169.199
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж