Мягмар, 2024-03-19, 1:58 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Хуанли

Цаг агаар

All programm

Соёлын өвийг хамгаалах тухай хуулиас

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, өвлүүлэн уламжлуулах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж

2.1.  Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйл

3.1. Түүхэн тодорхой орон зай, цаг үеийн төлөөлж чадах түүх, соёл, шинжлэх ухааны ач  холбогдол бүхий дараахь эд өлгийн зүйлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын дурсгалт зүйлд хамааруулна: ЗЛЛ.Эртний хүний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, ашигт малтмал олборлон боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж байсан газар, булш хиргисүүр, бунхан, оршуулга, тахилгын газар, хөшөө чулуу, хадны сүг зураг, бичээс зэрэг археологийн дурсгал;

3.1.2.  Эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон уран барилгын цогцолбор, сүм дуган хийд, гудамж, талбай, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал;

3.1.3. Угсаатны хувцас, чимэглэл, гэр болон аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг, хөгжмийн зэмсэг, түүнчлэн уламжлалт тоглоом наадам, шашин шүтлэгтэй холбогдолтой эд өлгийн зүйл;

3.1.4.Сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар зэрэг бичиг үсгийн дурсгал, гэрэл зураг, кино, дүрс бичлэг; 3.1.5.Уран зураг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон вааран эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл; ЗЛ.б.Түүхэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаатай

холбоотой байшин барилга, эд өлгийн зүйл, баримт бичиг; 

3.1.7. Түүх, соёлын дурсгалт цогцолбор газар;

3.1.8. Эртний хүн, амьтан, бичил биетэн, ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан олдворт газар;

3.1.9.Эрдэс, үнэт чулууны ховор олдвор;

3.1.10. Эд өлгийн бусад зүйл.

4 дүгээр зүйл. Утга соёлын өв

4.1. Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг утга соёлын өвд хамааруулна:

4.1.1.Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;

4.1.2.Аман зохиол;

4.1.3.Ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга барил;

4.1.4.Хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;

4.1.5. Хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг,

тэдгээрийг илэрхийлэх арга барил;

4.1.6.Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил;

4.1.7.Ардын уламжлалт бүжиг, бий, биелгээ;

4.1.8.Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авъяастны ур чадварын арга барил;

4.1.9.Ардын гар урлалын дэг сургууль;

4.1.10.Ардын ёс заншил, зан үйлийн уламжлал;

4.1.11.Эрдэм ухааны уламжлал;

4.1.12.Ардын бэлгэдэх ёсны уламжлал.

5 дугаар зүйл.Түүх, соёлын зүйлийн зэрэглэл, үнэлгээ

5.1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолоор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэж зэрэглэнэ.

5.2.Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг холбогдох музей, эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тодорхойлно.

5.3.Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын  гишүүн батална.

5.4.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал   болгосноор Засгийн газар батална.

5.5.Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн болон утга соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.6.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зарим зүйлийг "Дэлхийн соёлын өвийн жагсаалт"-д хамааруулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх үүргийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.

Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 54.242.75.224
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж