Мягмар, 2024-03-19, 10:15 AM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Хуанли

Цаг агаар

All programm

 

Хүйтэний голын Бичигт хад

Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалж үзэхэд монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн ба зарим үгсийг бүрэн тайлан унших боломжгүй байгаа ч уг бичээсний ерөнхий утгыг тоймлобол: "Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр (дурсгал) болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа" гэжээ. Дэргэдэх долоон мөр босоо дөрвөлжин бичгийн дурсгал он жилийн явцад үлэмж элэгдэж баларсан тул утга нь бүрэн тайлагдаагүй байна. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлжээ.
Энэ зосон зураг бичээсийг урагшаа харсан тэгш ханан хаданд зурж бичжээ.
Зураг 1
. Зууван дөрвөлжин хашлагыг улаан ягаандуу зосоор хөвөөлөн зураад дээд талын хэсэгт нь үргэлжилсэн дүрсүүд, доод талынх нь үлдсэн зайд олон тооны дугуй толбо дүрсэлснээс хорь гаруй нь хадгалагдан үлджээ. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том сольбоо чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан (адуу) дүрсэлсэн байна. Тэр амьтны хойд хөлийн доор өөр нэг дүрсийг залгуулан зурсан. Хадны зургийн доод захад далавчаа дэвсэн бүргэд шувууг дүрсэлж, түүний зүүн талд ганц богино босоо зураас зуржээ.
Зураг 2
. Гараа дэлсэн, хөлөө алцайн зогссон эр хү*нийг том бэлэг эрхтэнтэй зуржээ.
Зураг 3
. Зуувандуу дөрвөлжин хашлагыг улаан зосоор дүрслээд түүний дээд талаас доош эгнүүлэн 7 урт зураас унжуулан дүрсэлжээ. Зурааснууд уртаараа харилцан адилгүй боловч үзүүрүүд нь бүгд хашлаганы тэг дундаас доош унжжээ. Улаан зосон зурагт ийм зураг бараг тохиолддоггүй тул сонирхолтой. Түүний доор гараа дэлсэн хүн, доод талд нь залгуулан нэгдүгээр зурагт залгуулан зурсантай ижил дүрсийг зуржээ.
Зураг 4.
Гадна талаар нь хөвөөлөн дүрсэлсэн дөрвөлжин хашлаганы зөвхөн дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь хадгалагдан үлджээ. Эдгээр зургийн будаг ихэд балран бүдгэрчээ.
Хүйтэний голын Бичигт хадыг аймгийн тусгай хамгаалалтанд авсан юм.


Rock writing and painting of Khuiten River

In 1981, Doctor N.Ser-Odjav, B,Tseveendorj and A.Ochir first explored the Mongol script and square scripts and ochre rock paintings at the beginning ofKhuiten river beneath the rock of Bichigt mountain. The Mongol script was written by Chinese black ink and some words couldn't be read, so the meaning of the writings are like: "Under the clear blue sky, his highness the king, memorized an event and noted on 8th day of Septem­ber in the year of Rooster." Seven row of vertical square writing were effaced by long period of time and were unable to read them. Besides that, many dots that might depict birds that fly the wings, people, and animal inside the square fence, drawn by the ochre.
Those ochre paintings and writings were depicted on the plain rock which faces to south.
Painting 1. Oval square fence was painted with red pink ochre and on top of it connected figures, below this were many circles and remained twenty
some of them. Below the fence drawn a single circle and below this animal like deer and doe (horse) with big ear was depicted. Under
the rear leg of the animal, there is also another figure. On bottom of the rock painting, there is a bird flying the wings and on the left a single dash was drawn.
Painting 2. A big man spreading the hands and legs with big penis depicted.
Painting 3. Oval square fence was painted with red pink ochre and seven long dashes were drawn from top to bottom. Sashes were not equal in
lengths, but all the tips were below the middle of the fence. This is rare in red ochre paintings. Below this man spread hands and the same in the painting 1 was depicted.
Painting 4. Inside the square, there were many dots, but some of them disappeared for a long period of time. Color of those paintings mainly effaced.Rock paintings of the Khuiten River, is now in Amag's protection.

Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 3.235.199.19
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж