Мягмар, 2024-03-19, 12:41 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Хуанли

Цаг агаар

All programm

Олны сонирхол татаж сонорыг мялаах түүхэн бахархал Сэлэнгэ аймагт олон байдгаас тоймловол:

1. Монгол төрөөс сэлэнгэчүүдэд 1932, 1976 онуудад хүртээсэн Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнагдсан билээ. Энэ нь Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг юм.
2. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост Орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр.

3.Шаамар сумын нутгаас олдсон "Төв азид хүний амьдрал эхэлсэн он цагийг ихээхэн урагшлуулж Монгол орон Сэлэнгэ нутагт хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнө эхэлжээ гэдэг дүгнэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн Дэлхийн хүн судлалын түүхэнд "Шаамарын хүн” гэж алдаршсан нэн эртний хүний ясны түүхэн нэн ховор олдвор.

4. Манай эриний өмнөх нэгдүгээр зууны үеэс хүчирхэгжиж Төв азид ноёрхож байсан Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор.

5. Алтанбулаг сумын нутаг дахь эзэн хаан Чингисийн Их Монгол улсаа байгуулах аян дайны эхлэл Мэргэдүүдэд олзлогдсон Бөртэ хатнаа булаан авч улмаар тэр үеийн гол хүчтэй өрсөлдөгч байсан Гурван мэргэдийн холбоог 1179 онд бут цохьсон тулааны талбар түүхэт Буур хээрийн тал, хөшөө дурсгал.

6. Орхон сум дахь 13-р зууны, Чингис хааны үед Гуулин улсаас оруулж ирсэн цаасны үйлдвэрийн туурь.

7. Мандал сумын Түнхэл дэх Алунгоо эхийн буудалласан газар.

8. Цагааннуур сум дахь Чингисийн гэрийн буйр.

9. Баруунбүрэн сум дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар Амарбаясгалант хийд.

10. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэн боссон Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын анхны буун дуу гарсан Шаамарын шар тохой, хөшөө дурсгал.

11. 1921 оны Ардын хувьсгалын анхны ялалт, ардын журамт цэргийн тэмцэлтэй холбогдсон Дөрвөлжин сум, 4 пулёмотын суурилсан туурь, Сүх жанжны байрлаж байсан байшин, Шинэ цагийн Монгол улсын анхны Засгийн газрын байр Алтанбулаг, Хануйн хөндий, Алтан арал, Улаан бургас зэрэг түүхийн гэрч, дурсгалт зүйлс газар нутаг, хөшөө дурсгал.

12. Дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт "Тужийн нарс”
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 44.197.113.64
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж