Зүрх минь санаа алдаж байна - words - Мэдээ мэдээлэл - Self education
Ням, 2016-12-04, 2:54 AM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » words

Зүрх минь санаа алдаж байна


Хүнд битгий хэлээрэй. Яагаад гэвэл энэ миний нууц түүх. 1998 оны тэмдэглэлүүд. Гэвч одоог хүртэл хөндүүр, нууцхан хэвээр сэтгэл дотор санаа алдалтын минь хаа нэгтээ хийсч л явдаг юм. Бурхан минь цаг хугацаа бүхнийг мартуулдаг гэж худлаа юм байна. Өнөөдөр чинь 2010 он шүү дээ...

...Тэр үед залуухан сайхан эмч. Би түүнд дурлаж байсан. Хэзээ ч мартагдахгүй тэр дүр. Биеэ үзүүлэхдээ дандаа ичдэг ч хамгийн их аз жаргалыг тэнд л мэдэрдэг байж билээ. Чагнуурынх нь ормоор дугуй дугуй хээ үлдэхэд тэр инээж байдаг байсан. Би ч бас инээдэг... Орой болгон бурхнаас өвчин гуйж залбирдаг байлаа. Түүний гар дээр дахин очихын тулд тэр шүү дээ.
* * *


Би танд хайртай гэж хашгирдаг, шивнэдэг, дэвтэртээ бичдэг, харин хэлдэггүй. Хэлдэггүй учраас та мэддэггүй. Мэддэггүй болохоор та инээдэг, тоглодог, шоглодог, заримдаа бүр гомдоодог. Гомдох бүхэндээ би уйлдаг. Та "уучлаарай” гэж хэлдэг. Харин нулимсыг минь арчдаггүй. Тэгсэн хэдий ч би уучилсан л байдаг. Уучлаарай эж хэлээгүй үед чинь ч уучилдаг. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Та ч бас...
* * *
Та намайг уйланхай жаахан охин гэж боддог. Юу ч мэдэхгүй бяцхан амьтан гэж санадаг. Гэтэл би таныг бодолтой чинь хамт цээжиндээ тээгээд хайрлаж явдаг. Би хайрлаж мэднэ.
* * *
Цаг хугацаа өнгөрсөөр байхад та ингээд зогсолтгүй алхсаар л байх хэрэг үү? Ганцхан удаа эргэж хараач дээ. Тэгвэл танд хавар, зун, намар, өвөл хамтдаа харагдаж харин би тэнд гав ганцаараа уйтгарлан зогсоо нь үзэгдэх болно. Энэ л агшинд та миний зуун жилийг ойлгож магадгүй. Энэ зуун жил хэдийд эхэлснийг, хаана дуусахыг та мэдэх үү?
* * *
Өнөөдөр би зүрх сэтгэлтэйгээ ярилцлаа.
–Биелэх үү?
–Хэзээ ч үгүй
–Яагаад?
Би өөрөө хүсээгүй юм
–Тэгвэл яах гэж...?
–Зүгээр л...
–Утгагүй юм
–Харин тийм ээ
* * *
Өнөөдөр тантай тун адилхан хүн явж байхыг хараад өөрийн эрхгүй араас нь дагав. Машин сигнаалдах үед тэр эргэж харсан. Инээд хүрмээр улцгар шар нүүр... Ээ бурхан минь, та намайг уучлаарай.
* * *
Таныг зүүдэлсний маргааш өдөржин л таны тухай бодлоо. Орой нь бороо орсон. Борооноор таны тухай л бодон алхаж явлаа. Бодол минь харин нороогүй.
* * *
Өнөөдөр нээх их гоё цэнхэр цамц өмсчихсөн байсан. Энэ нь түүнд их зохиж байлаа. Хувцас юу ч биш гэж ярьдаг үгэнд би итгэдэггүй. Гоо сайхныг ч, хайр дурлалыг ч хувцаслаж байж л сая тэр төгс төгөлдөр харагддаг шүү дээ. Өнгө гэрлийг үгүйсгэгчдэд би дургүй. Тэр минь өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байсан.
* * *
Сэгсгэр минь, сэтгэлээ редакторлох хэрэггүй. Ертөнцөд төгс төгөлдөр зүйл гэж үгүй бөгөөд тэрхүү гайхамшигт төгс төгөлдөр рүү үргэлж тэмүүлж байдаг гагц зүйл нь сэтгэл өөрөө юм. ]
* * *
Урьд нь хүмүүс үүнийг хэлсэн, бичсэн, харин би одоо давтаж байна. Тэгэхдээ урьд өмнө сонстож байгаагүй тийм яруу хоолойгоор, яриангүй үнэмшилтэйгээр бодож байна. Энэ агшинд итгээрэй. Зүйрлэшгүй үнэт сэтгэлийг минь мэдэрвэл...
* * *
Бие минь бийгээ мартаж, би өөрөө нэг л хачин. Гэмшил төрөх шиг хуйс хуйсхан салхи үүсээд, таны тухай гуниглуухан сэтгэж эхэллээ би.
* * *
Дэмий, бүх юм дэмий... Уулзах минь ч утгагүй, хүсэх минь, мөрөөдөх минь цөм биегүй. Халуун дулаахан угталт ч үгүй. Зүгээр л хэт хөөрсөн шунал хүсэл, хөөсөрсөн хөөс. Өөр юу ч биш. Зүрх сэтгэл минь хов хоосон байна.
* **
Гадаа бороо орж байна. Та бороонд дуртай шүү дээ. Тийм учраас би бичиж байна. Энэ борооноор тань руугаа очих сон. Намайг алгаа дэлгэн угтахгүйг чинь мэддэг болохоор... Сайндаа л та "Миний дүү юу хийж яваа чинь энэ вэ, хар борооноор...” гэж хэлэх биз. Гэтэл би таны дүү биш. Ойлгож байна уу? Ингээд л хашгирмаар санагддаг шүү дээ.
* * *
Энэ тэмдэглэлүүд яг л өвчний түүх шиг. Эмч өвчтөнүүдийг историйг өмнөө дэлгээд зовиур шаналлынх нь тухай бичдэг шүү дээ.
* * *
Хязгааргүй шударга хайр минь таныг энхрийлэн тэврэг. Хэдийгээр та бидэн өнөөдөр газар нутгийн хувьд алс зайтай байгаа ч сэтгэл зүрх минь ямагт хамт цохилсоор байна. Сонс л доо... Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ. Тэр тусмаа та бид хоёр...
* * *
Жигдхэн амьсгалан тайван нойрсох чамайгаа хараад тэмдэглэлээ бичиж сууна. Залбирал хүслийг минь сонсож өнөөдрийг над руу илгээсэн бурхан танд баярлалаа. Аз жаргалдаа итгэх сэн. Яг одоо би юун тухай бичихээ ч мэдэхгүй нь.
* * *
Цагийн цохилт "тэнэг тэнэг” хэмээн лугшиж байна. Учир нь би бүхэнд шунан дурладаг хэвээрээ.
* * *
Догдлонгуй ширтсэн мөнөөх гайхамшигт харц одоо ямар болсон бол? Хэрэв тэр өөр болсон бол /Тэгсэн гэдэгт эргэлзэхгүй байна/ би түүнийг дурсаж байгаа нь тэнэг хэрэг болох сон. Гэвч хорвоо эргэж буй. Би чамайг буруутгамааргүй байна.
* * *
Яагаад чи над руу ийм хуурамчханаар ширтэнэ вэ. Чиний нүднээс би хайр энхрийллийг эрсэн боловч олсонгүй ээ. Гэтэл би яагаад чамайг ийм их хайраар өлгийднө вэ. Хайртыг минь ялдам болгооч гэж ямар бурханд хэлэх вэ?
* * *
Шинэ жил, шинэ зуун эхлэх мөчид чин сэтгэлээсээ чамтай хамт байхын тулд ийнхүү бичиж сууна. Яагаад гэвэл өнгөрсөн он жилүүдэд чи бидэн дэлхий хэмээх гариг дээр төрж хамгийн эрхэм хүмүүсээ энд оршуулж баяр гунигийн нулимсаа шүлгээрээ нэрсэн. Ах дүү ч бай, амраг садан ч бай хоёул учирсан минь юутай их аз вэ.
* * *
Заримдаа их ганцаардах юм. Гэхдээ зүрх сэтгэлийн мөнхийн гэгээ болсон чамайгаа бодохоор би ганцаардах ч учиргүй, үхэх ч эрхгүй гэдгээ мэдэрдэг.
* * *
Өнгөрөн одох, угтан ирэх цаг хугацаанд хайртай. Таны минь амьдран буй ертөнцийн зовлон нь жаргалын амттай байдаг. Та минь эрүүл энх, аз жаргалтай л явбал тэр нь миний хамгийн том шагнал байх болно. Ерөөсөө л би үүний төлөө ертөнцөд ирсэн юм биш үү...
* * *
Хэдийгээр энэ өдөр хоногууд юу ч үгүй хов хоосон өнгөрч байгаа ч энэ нь надад бага зэрэг бодлогошрох, гансрах боломжийг олгож байна. Маргаашид би яарах сэтгэлгүй болчихож. Нэг л тойргоороо элэгдтэл, залхтал эргээд байх шиг санагдах юм. Түүнээ ч илүү шаналлыг өдөр бүр амсаж байна. Ирэх өдрүүдийг би халуухан харц, дотнохон үгс, чиний үнсэлтээр төсөөлж явсан. Сүүлчийн хэд хоног би орь ганцаар амьдарч байна. Зүрх сэтгэл дотроо л амьдарч байна.
* * *
Зүрх минь санаа алдаж байна. Өөрийн эрхгүй л, хүссэн ч эс хүссэн ч би "Амьдрахын төлөө” л зүтгэж байгаа минь харамсмаар. Амьдарч буй минь гунигтай.
Category: words | Added by: uugii (2012-03-01) | Author: uugii
Views: 182 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 54.158.84.38
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж