Баасан, 2024-04-26, 8:38 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Education

Хичээл зохион байгуулах

Хураангуй

Энэхүү судалгаа нь хичээл зохион байгуулалтын талаар бөгөөд түүнтэй холбоотой бүхий л үзэл бодол, практик арга барил, туршлагыг гүнзгийрүүлэн судлах зорилготой байлаа. Судлаачид багш бэлтгэх сургуулийн багш нар, оюутан-багш нар, тэдгээрийн СХД ажлыг удирдаж буй багш нараас санал сэтгэгдлийг авч харьцуулан судалж эдгээр баримтан дээр тулгуурлан СХДА-д үнэлгээ өгсөн билээ. Судалгааны явцад нийт 170 ярилцлага, асуулга авсан бөгөөд Улаанбаатар хот, Баян-Өлгий аймгуудад зонхилон мэдээллээ цуглуулсан болно. Судалгаанд чанарын судалгааны янз бүрийн арга хэлбэрийг ашигласан болно. Энэхүү өгүүлэлд сурган хүмүүжүүлэх практикт багш нарын өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг олж илрүүлэх үүднээс хичээл зохион байгуулалтын асуудлууд, мөн түүнтэй холбоотой түгээмэл яригддаг сурган хүмүүжүүлэх шог яриа /онигоо/, зэмлэл шийтгэлийн хэлбэр зэргийг хэрхэн судалснаа толилуулж байна. Судалгааны үр дүнгээс үзвэл ирээдүйн багш нарыг бэлтгэхдээ агуулга буюу судлагдхууны мэдлэг дээр голлон анхаарч, харин тэдгээрийн өөртөө итгэх итгэл, сурагч тус бүртэй тулж ажиллах практик аргазүй, хичээл заахад тулгарах бэрхшээлүүдийг хэрхэн давах аргачлал, зөвлөмж өгөх тал хангалтгүй анхаардаг нь харагдлаа.

Удиртгал

Энэхүү өгүүлэлдээ бид хичээл зохион байгуулалтын байдал, хэтийн төлөвийн талаар багш нарын үзэл бодлыг судалж оюутан багш нарыг дунд сургуульд хийх СХДА-д хэрхэн бэлтгэж болох санаануудыг тусгасан билээ. Судалгааны явцад олж илрүүлсэн гурван үр дүнг та бүхэндээ толилуулж байна. Үүнд:

Нэгдүгээрт, багшийн боловсролд бэлэн мэдлэгийг дамжуулах аргазүй давамгайлсаар байна. Учир иймээс багш нар хичээл зохион байгуулалтыг хичээлийн төлөвлөлт хийх буюу конспект бичих, мөн мэдлэг өгөх/дамжуулах аргазүй зэргээр хязгаарлаж ойлгох тал ажиглагддаг. Бид өөрсдийн судалгаагаар мэдлэг төвтэй аргазүй үнэхээр сурган хүмүүжүүлэх бодит практикт байсаар байгааг илрүүлэхийн тулд багш нар болон оюутан-багш нараас ярилцлага авч тэмдэглэл хөтөлсөн юм. Түүнчлэн багш нарт ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байгааг тогтоох үүднээс сурган хүмүүжүүлэх шог яриа, онигоог цуглуулж задлан шинжилгээ хийсэн болно. Ингээд бидний хийсэн судалгааны үр дүнгээс та бүхэн багш нарын хамгийн их эмээдэг зүйл бол сурагчдынхаа асуултанд хариулж чадахгүй байх вий гэдэг айдас байдгийг олж харна.

Хоёрдугаарт, хичээл зохион байгуулалтыг өөр өөрөөр ойлгох, мөн хичээлийн явцад хүндрэл/бэрхшээлүүд гарч байгаа явдал. Тухайлбал, багш бэлтгэх сургуулиудад багш нар хичээлээ зохион байгуулалт сайтай зааж, хичээлийн агуулгыг сайтар ойлгуулахыг илүү чухалчилдаг нь ирээдүйн багш нарыг ч ийм аргазүйтэй болгон сургаж байгаа юм. Харин СХДА-ын явцад хүүхдүүдийн өмнө гарч хичээл заах, түүнчлэн идэвхгүй, сонирхолгүй сурагчдыг хичээлдээ татан оруулах, анги нийтээр нь зохион байгуулах, удирдах авьяас чадвар оюутан-багшаас илүүтэй шаардагдана. Клиник-профессор болон СХД удирдаж буй бусад багш нар өөрсдийн үүрэг ролийг оюутан-багш нарт хүүхдүүдтэй ажилах аргазүйг танилцуулах, сурагчдын сэдэл тэмүүллийг төрүүлэх, тэдгээрийг идэвхжүүлэх тийм сургалтын аргуудыг хэрэглэхэд нь туслах, зөвлөх явдал гэж үзэж байна.

Гуравдугаарт, хичээл зохион байгуулалтын нэгээхэн хэсэг болох сурагчдын хүмүүжлийн асуудлаар, тэр дотроо зэмлэл шийтгэл хүлээлгэх арга техникийн талаар санал солилцох, хэлэлцүүлэг хийх, эргэцүүлэн шүүн тунгаах зэрэг зүйл чамлалттай байгааг олж тогтоолоо. Хүүхдийн зан үйлийн онцлог (хэт ичимхий, хэт шуугидаг гэх мэт), сэдэл тэмүүлэл (сонирхолгүй, хүсэлгүй, эрмэлзэлгүй гэх мэт), сурах төвшин (сэдэв, төвшин хэт хүндэдсэнээс сурагч уйдах, цаг нөгцөөх гэх мэт) зэрэг асуудлуудаар оюутан-багш нарт багш бэлтгэх сургуулийн ч багш нар, дунд сургуулийн практикийн багш нар ч тодорхой зөвлөгөө өгдөггүй нь ажиглагдлаа.

2. Судалгааны Дизайн

Энэхүү өгүүллээ бид "хичээл зохион байгуулалт”-ын чиглэлээр 2004 оны 4-р сард зөвхөн Баян-Өлгий аймагт цуглуулсан мэдээ баримтан дээр тулгуурлан бичлээ. Тус судалгааны ажил нь МННХ, Соросын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр МУБИС-д хэрэгжиж буй "Багш-2005” төслийн хүрээнд хийгдэж байгаа билээ.

Баян-Өлгий аймагт ажилласан судалгааны багт дараах 5 багш ажилласан болно: О.Мягмар (Улаанбаатар), Б. Сумьясүрэн (Улаанбаатар), Гита Штейнэр-Хамси (Нью-Йорк), О.Кулияш (Баян-Өлгийн Багшийн Коллеж), Султан-Мурат (Баян-Өлгий, 1-р арван жилийн сургуулийн багш). Улаанбаатар хотод судалгааны баримтуудыг цуглуулах ажлыг Улаанбаатар хотын Багшийн Коллежийн багш Г. Нэргүй хийж гүйцэтгэсэн билээ.

Бид судалгаандаа дараах хэрэгслүүдийг ашиглан баримт мэдээгээ цуглууллаа. Үүнд: 30-60 мин үргэлжлэх ганцаарчилсан ярилцлага, 7-10 хүнтэй фокус бүлгийн ярилцлага /60-90 мин/, багш бэлтгэх сургуулийн 3-р курсийн оюутнуудаас авсан асуулга зэрэг орно. Түүнчлэн бид Баян-Өлгийн багшийн Коллежийн 3-р дамжааны оюутан-багшийн 4-р ангид заасан хичээл, мөн Улаанбаатар хотод тус тус ажиглалт хийж гүйцэтгэсэн билээ. СХДА-ын явцад оюутан-багш нарын хөтөлж байсан сурган хүмүүжүүлэх тэмдэглэлүүдтэй бид мөн танилцсан билээ. 1-р хүснэгтэнд судалгааны түүврийг хэрхэн хийсэн мэдээг танилцуулж байна.

Хүснэгт 1. Судалгааны түүвэр. Судалгааны хэрэгслүүд


Судалгааны талбар:
Баян-Єлгий аймаг

Судалгааны талбар: Улаанбаатар Нийт (бїлэг тус бїрээр)
Багшийн Коллежийн 3-р дамжааны оюутнууд:

Ганцаарчилсан ярилцлага

21 10
Фокус бїлгийн ярилцлага 14 -
Асуулга 58 30
Нийт 84 40 124
Багшийн коллежийн сурган, сэтгэл судлал, аргазїйн багш нар:
Ганцаарчилсан ярилцлага 6

Фокус бїлгийн ярилцлага 20

Нийт 26 0 26
Бага болон дунд ангийн багш нар:
Ганцаарчилсан болон бїлгийн ярилцлага 10 10
Нийт 10 10 20

Оролцогсдын нийт тоо (судалгааны талбар тус бїрээр):

120 50 170

3. Судалгааны үр дүн

Бид дээр удиртгал хэсэгт дурьдсан 3 санааныхаа дагуу ажлынхаа үр дүнг энэ өгүүлэлд танилцуулахаар зорилоо. Хичээл зохион байгуулалтыг тойрсон бүхий л асуудлыг бид судалгааны 3 янзын аргаар судалсан билээ. Өгүүллийн 3.1-т, хичээл зохион байгуулалттыг тойрсон айдас түгшүүрийг ойлгох үүднээс түүний талаар гарсан/зохиогдсон сурган хүмүүжүүлэх онигоо, шог ярианд задлан шинжилгээ хийсэн юм. 3.2-т "хичээл зохион байгуулалт”-нд оюутан багш нар юуг багтааж ойлгодог талаар мэдээлэл цуглуулж, тэдгээрийг харьцуулж ижил болон ялгаатай үзэл бодлыг илрүүлэхийг зорьсон юм. Эцэст нь 3.3-т хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудлуудыг багш, оюутнууд хэрхэн ямар аргаар шийдвэрлэж байгаагийн зарим жишээтэй танилцуулна.

3.1 Сурган хүмүүжүүлэх онигооны зах зухаас:

"СХДА-ын төгсгөлд л ”Багш нь хариулж мэдэхгүй юм байна” гэж хэлж сурлаа” Баян-Өлгий аймагт ажиллах явцдаа бид багш нарт тохиолдсон зугаатай, хөгжилтэй явдлуудыг тэмдэглэж авсан билээ. Эдгээр нь бүгд оюутан сурагчдын тавьсан асуултад хариулж мэдэхгүй байгаа багш нар хэрхэн нэр хүндээ алдалгүй хүнд байдлаас гарч байсан талаар юм. Багш нарын ярьсан зүйл бараг явган шог болсон байсан бөгөөд багш нар эдгээрийг ярихад хөгжилтэй, мөн наргиантай сайхан байлаа. Явган шог буюу онигоо нь стресс тайлах, харилцааны таатай орчин бүрдүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой байдгийг харуулсан сэтгэц-шинжлэлийн зохиол бүтээл нэлээдгүй бий. Тухайлбал, Зигмунд Фрейд хувь хүмүүсийн айдас түгшүүрийг таньж мэдэхэд онигоо чухал үүрэгтэй байдгийг одоогоос 70-д жилийн тэртээ бичиж байжээ. /"Онигооны тухайд”, Тотем Табу 2”/

Хүмүүсийн тэр болгон бусдад дэлгээд байдаггүй ч бодит амьдрал дээр тэдэнд тохиолддог айдас, санаа зовинол зэргийг инээд наргиан болгож чаддагт онигооны гайхамшигт ач холбогдол оршино. Өөрөөр хэлбэл онигоо нь хүний хувийн нууц асуудлыг нийтэд ил гаргаснаар өөрийн туршлагаас бусадтай хуваалцах, санал солилцох зэргийг шийдэж болох өвөрмөц арга гэж хэлж болох юм.

Багш оюутнууд юуг хамгийн ичгэвтэр, санаа зовмоор, аймаар гэж үздэгийг илрүүлэх үүднээс бид сурган хүмүүжүүлэх онигоо, шог ярианд задлан шинжилгээ хийсэн билээ. Бидний шинжилсэн бүх онигоо нь мэдлэг дамжуулах асуудалтай холбоотойгоор эхлээд дараа нь бэрхшээлтэй байдлаас хэрхэн гарсан, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн /эвгүй байдлаас нэр нүүрээ алдалгүй, өөрийгөө цэвэрхэн авч гарсан тухай/ зэргээр дууссан өөрийн гэсэн тодорохой бүтэцтэй байлаа.

Доор бид Баян-Өлгий аймагт тэмдэглэж авсан онигоонуудын зөвхөн 5-ыг нь толилуулж байна.

Багшийн Коллежийн Математикийн 3-р дамжааны оюутан. /Фокус бүлгийн ярилцлагаас/

Багшлах дадлагын үеээр миний мэдэхгүй зүйлийг хүүхдүүд надаас асуух вий гэж хамгаас их айж байлаа. [фокус бүлэгт оролцож байсан бүх оюутнууд зөвшөөрөн инээлдэцгээв]. Гэвч дадлагын эцэст л би "Багш нь хариулж мэдэхгүй нээ” гэж хэлж болохыг ойлгосон доо.

Багшийн Коллежийн Математикийн 3-р дамжааны оюутан. /Фокус бүлгийн ярилцлагаас/

Би ч мөн үүнээс айж байсан. Дадлагын үеэр нэг сурагч ангийнхныхаа өмнө "Яагаад эр ямаа зогсож иддэг, харин эм ямаа хэвтэж иддэг юм бэ?” гэж асуусан. Би юу гэж хариулахаа мэддэггүй. Учир нь би өөрөө хэзээ ч ийм зүйлийн тухай бодож байсангүй. [бүгд инээлдэв]. Тэгээд би: "Уучлаарай, багш нь мэдэхгүй юм байна” гэж хариулсан. Та нар тэр хүүхдийн царайг харсан ч болоосой. Тэр над руу маш их гайхаж харсан.

Багшийн Коллежийн Математикийн 3-р дамжааны оюутан. /Фокус бүлгийн ярилцлагаас/

Дадлагын үеэр миний заах хичээлийг сурагчид ойлгохгүй бол яанаа. Би өөрөө тухайн сэдвээ сайн мэдэхгүй байгаагийн улмаас өөрөөр тайлбарлаж чадахгүй юу хэлж юу хийхээ мэдэхгүй гацчихвал яанаа гэж хамгийн их айж байлаа. Тэгээд л би өөрийгөө самбарын өмнө яахаа мэдэхгүй өрөвдөлтэй амьтан зогсож, эргэн тойронд хүүхдүүд чив чимээгүй, бүгд над руу ширтэж яахыг минь хүлээж суугаа дүр зураг надад харагддаг байлаа.

ЕБС-д дадлага удирдаж байсан багш, Баян-Өлгий. /Фокус бүлгийн ярилцлагаас/

Багшлах дадлагын эхэн үед оюутан-багш нар нэлээд сандарч алдаа гаргадаг тохиолдол элбэг байдаг. Жишээлбэл, математикийн хичээл дээр оюутан-багш самбар дээр "+”, "-" тэмдгүүдийг сольж бичсэн учраас тухайн томъёо нь буруу болчихсоныг сурагчид нь засаж өгсөн. Үүнээс оюутан-багш маш их ичсэн. [бүгд ойлгож хүлээн зөвшөөрөв].

ЕБС-д дадлага удирдаж байсан багш, Баян-Өлгий. /Фокус бүлгийн ярилцлагаас/

Нэг оюутан-багшаас мэдэхгүй зүйл асуухад тэр маш сэргэлэн аргаар асуудлыг шийдэж чадсан. Тэр: "Хэдүүлээ үүнийг маргаашийн хичээл дээр ярилцая. Харин та нар аав ээжээсээ асуугаад хариултыг олчихоод ирнэ шүү” гэж хариулжээ. [бөөн инээд].

Оюутан-багш суралцах явцдаа багш хүн бол маш өндөр мэдлэгтэй байх ёстой гэдгийг ойлгож сурч байна. Иймээс хэрвээ оюутан-багш сурагчийнхаа асуултанд хариулж мэдэхгүй бол энэ нь тэдэнд маш хүнд цохилт болно. Үүнээс зайлсхийхийн тулд оюутан-багш хичээлийн цагийг өөртөө зохицуулан чөлөөт ярилцлага, асуулт-хариултанд цаг гаргахааргүй бодож төлөвлөсөн тал ажиглагдаж байлаа. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн 2-р дунд суруульд ажигласан нэг хичээл үүнийг гэрчилнэ.

Оюутан-багш 4-р ангид заасан хичээлийнхээ төлөвлөгөөг клиник-профессор болон бусад багш нараас зөвлөгөө авч боловсруулсан нь илэрхий байлаа. Учир нь түүний хичээл "сайн хичээл”-д байх ёстой бүх зүйл тусгагдсан юм шиг байсан.

Хичээл 10:20 эхэлж 11:00 дууссан. Бид оюутан-багшийн хичээлдээ хэрэглэсэн арга бүрийг, мөн сурагчдаар хийлгэсэн бүх дасгал даалгаврыг цаг хуцаатай нь тэмдэглэж авсан. Хичээлийн сэдэв нь "Баавгай” байсан. 40 минутын хичээлд оюутан-багш олон янзын /18!/ арга техник хэрэглэсэн. Тухайлбал, сурагчид дотроо унших, бүгд хамтаараа хариулах, баг бүлгээр асуудал шийдвэрлэх, зураг зурах, багаар уралдуулах, үзүүлэн /шоо/ хэрэглэх гм. Оюутан-багш олон янзын арга хэрэглэсэн нь түүний авьяас чадварыг харуулахын зэрэгцээ ямар нэг хэмжээгээр ажиглагч бидэнд бас зориулж хийсэн гэдэг нь ойлгомжтой байлаа.

Түүнчлэн оюутан-багш маань багш нарын хичээлдээ өргөн хэрэглэдэг дарааллалыг ашигласан байлаа. Үүнд:

(1) өмнөх сэдвийг давтах,
(2) шинэ сэдвийг танилцуулах,
(3) шинэ сэдвийн хүрээнд сурагчдын урьдны мэдлэг туршлагыг асуух/гаргаж ирэх,
(4) шинэ хичээлийг сурагчид хэрхэн ойлгосныг шалгах орсон байлаа. Ийм олон арга техник хэрэглэсэн атлаа тухайн сэдвээр чөлөөт ярилцлага огт зохион байгуулаагүй нь шууд нүдэнд тусч байлаа. Сурагчдад асуулт тавих боломж ердөө хоёрхон минутаар хязгаарлагдаж байлаа. /хичээлийн 40 минуутаас/.

Тодруулбал, 10:38 – 10:40 багш сурагчдад баавгайн талаар асуулт тавих боломж олгосон. 3 сурагч дараах асуултыг тавьсан:

1. Баавгай хаана амьдардаг вэ?
2. Эм, эр баавгайг яаж ялгах вэ?
3. Баавгайн тосыг эмчилгээнд ашиглаж болох уу? Бусад сурагчид 1 дэх асуултанд хариулсан. /Баавгай ихэвчлэн ойд амьдардаг/.

Харин 3 дахь асуултанд багш "Тиймээ, ашиглаж болно” гэж хариулсан бөгөөд хамгийн төвөгтэй 2 дах асуулт огт хариулт байхгүй орхигдлоо. Иймээс асуулт хариулт хангалтгүй хугацаанд явагдаж гурван асуултын нэгийг хариулаагүй тул гүйцэд хийгдээгүй гэж дүгнэж болохоор байна.

Дээрх хэсэгт бидний оруулсан онигоо, сурагчдад асуулт асуух боломж хомс байгаа байдал, тухайн сэдвээр чөлөөт ярилцлага зохиохгүй байгаа зэрэг нь мэдлэг буюу агуулга төвтэй сургалт явагдаж байгаагийн илрэл бөгөөд би бүгдийг мэдэж, дандаа зөв хариулт өгөх ёстой шүү гэсэн багш нарт зовинол түгшүүр байдгийг харуулж байна.

3.2 Хичээл зохион байгуулалтын талаарх янз бүрийн ойлголт, санаа бодол: "Сурагчдыг завгүй байлгах нь маш үр дүнтэй!”

Хичээл зохион байгуулалтыг хэрхэн ойлгодог талаар бид багшийн сургуулийн багш нар, оюутан багш нар, дунд сургуулийн дадлагын багш нараас тус тусад нь асуусан бөгөөд тэдгээрийн өгсөн хариултыг харьцуулж үзсэн юм. Үүнээс адилхан ойлгодог, ижил санаа гарч ирэхээс гадна мөн ялгаатай ойлгодог зүйлс байгаа нь ч харагдлаа. Бид энд ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын асуултаас хоёрыг нь сонгож оруулж байна. Үүнд:

  • Таны бодлоор хичээл зохион байгуулах асуудал нь ямар хүчин зүйлсээс шалтгаалдаг вэ?
  • Хичээл зохион байгуулах талаар та хаана хэнээс сонссон/сурсан бэ?
  • Оролцогсдын өгсөн хамгийн түгээмэл 3 хариултыг бид доорх хүснэгтэнд дүгнэн харуулж байна.

Хүснэгт 2 "Хичээлийг үр ашигтай зохион байгуулахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?” гэсэн асуултанд өгсөн хамгийн өндөр давтамжтай хариултууд

Хариултын давтамж Оюутан-багш нараас єгсєн хариулт Багшийн сургуулийн багш нараас єгсєн хариулт Дунд сургуулийн багш нараас єгсєн хариулт

Хамгийн єндєр
Би єєртєє хэр итгэлтэй байгаагаас Хичээлийг зєв тєлєвлєснєєс Зєв аргазїйгээс

2-р давтамж
Зааж байгаа сэдвээс Хичээлийн цагийг зєв хуваарилснаас Хичээлээ зєв тєлєвлєснєєс
3-р давтамж Заах аргазїйгээс Сэдвийн онцлогоос Цагаа зєв хуваарилснаас

Дээрх хүснэгтээс бид хүмүүсийн ойлголтын ялгааг тодорхой харж болох юм. Тодруулбал, багшийн сургуулийн багш нар хичээл зөв зохион байгуулахын үндсийг сэдвийн онцлог, хичээлийн төлөвлөлт хэмээн үзэж байхад дунд сургуулийн багш нар /дадлага удирдсан багш нар, клиник профессорууд/ аргазүйн асуудлыг голлож байгаа нь харагдаж байна. Дээрх ялгаа нь дараах дүгнэлтэнд хүргэж байна: багшийн сургуулийн багш нар ерөнхий дидактикийн мэдлэг /хичээлийн төлөвлөлт, цагийн хуваарилалт гм/ болон агуулгын мэдлэг /хичээлийн сэдэв/ зэрэгт, харин дунд сургуулийн багш нар аргазүйн мэдлэгт, тухайлбал сургалтыг үр ашигтай зохион байгуулахад суралчдыг хэрхэн идэвхтэй оролцуулахад тус тус голлон анхаардаг байна. Харин оюутан-багш нар хичээлийн үр өгөөж сэтгэлзүйн хүчин зүйлсээс, өөрөөр хэлбэл хичээл зохион байгуулахад багш хэр сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаагаас шалтгаална гэж үзжээ. Судалгаанд оролцсон бараг бүх оюутнууд дадлагын эхэнд айж эмээх зүйл их байдаг гэдгээ хүлээн зөвшөөрч харин дадлагын явцад аажмаар энэ айдаснаас салж өөртөө итгэлтэй болдог болох нь харагдлаа. Бид энд багшлах дадлагын тайландаа хавсаргасан оюутан-багшийн нэг тэмдэглэлээс танилцуулж байна.

"... Айн сандарч, бас ичиж, хэлэх үгээ олж ядан, хольж хутгаж, улмаар уйлмаар болж билээ. Харин энэ үеп жаахан байхдаа алдаа гаргах үед ээж минь тусалдаг байсны адил клиник профессор багш маань тусалж зөвлөгөө өгч, зааж сургаж, хүүхдүүдтэй яаж харьцах, анхаарлыг нь яаж өөртөө татах гээд алхам бүрд минь анхааран тусалж байсан...”

Сэтгэлзүйн хүчин зүйлсээс гадна оюутан-багш нар бусад багш нартай адил санааг мөн дурьсан байна. Жишээлбэл, багшийн сургуулийн багш нартай адилаар хичээлийг үр ашигтай зохион байгуулахад сэдэв чухал үүрэгтэй, мөн зөв аргазүйгээр хичээл явуулах нь ач холбогдолтой гэж үзсэн нь дунд сургуулийн багш нарын саналтай нийлж байгаа юм.

Хичээл зохион байгуулалт гэж юу вэ буюу энэ талаар оюутан-багш нар хэнээс юу сурсан бэ?

Багшийн сургуулийн багш нар:

1. Дидактикийн мэдлэг
2. Агуулгын мэдлэг

Дадлагын багш нар:

1. Арга зїйн мэдлэг
2. Дидактикийн мэдлэг

Оюутан-багш нар:

1. Сэтгэл зїйн хїчин зїйлс
2. Арга зїйн мэдлэг, чадвар
3. Агуулгын мэдлэг

Бид судалгаанд оролцогсдын санал хэрхэн юун дээр нийлж байгааг харуулсан билээ. Үүнээс бид оюутан багш нар хэдийгээр сэтгэлзүйн хүчин зүйлс /өөртөө итгэлтэй байх, самбарын өмнө зогсох айдсаас салах гм/ -ийг хамгийн чухал гэж үзсэн хэдий ч бусад багш нартай хоёр зүйл /хичээлийн агуулга, аргазүй/ дээр санал нийлж байгааг харж болох юм. Түүнчлэн харамсалтай нь аль ч түвшний багш нар сэтгэлзүйн хүчин зүйлсийг, тухайлбал оюутан-багшийн сэтгэлзүйн бэлтгэлийг төдийлөн анхаарч үздэггүй болох нь мөн зурагнаас харагдаж байна. Ярилцлагын хоёрдугаар асуулт тухайн чиглэлээр оюутан-багшийн олж авсан мэдлэгийн талаар байлаа. Улаанбаатар хотод судалгаанд оролцсон оюутнуудын 73% нь энэ талаар багшлах дадлагын үеээр клиник болон дадлагын багш нараасаа олж мэдсэн гэж хариулжээ. Баян-Өлгий аймгийн оюутнууд дараах эх сурвалжаас мэдээлэл олж авсан гэжээ. Үүнд:

  • Телевизийн хүүхдийн нэвтрүүлгүүдээс
  • Ном, сонин сэтгүүлээс
  • Багшлах дадлагын үеээр бусдын хичээл, үйл ажиллагааны ажиглалтаас
  • Энэ талаарх хэлэлцүүлэг, ярилцлагаас
  • Дадлагын багш нараас

Хамгийн сонирхол татаж байгаа нь хичээл зохион байгуулалтын талаар мэдлэг мэдээллээ олж авсан сурвалж дотор Багшийн сургууль, Коллежийг ховор дурьдсан явдал юм. Харин ихэнх нь дадлагын багш нарыг нэрлэсэн бөгөөд хамгийн тэдний түгээмэл өгч байсан зөвлөгөө нь "Хэрэв чамд хичээл заахад чамд ямарваа нэгэн айдас түгшүүр байгаа бол хичээлийн туршид хүүхдүүдийг завгүй байлгах олон янзын арга техникийг хэрэглэх нь зүйтэй!” гэдэг санаа юм. Хэдийгээр бид үүнтэй санал бүрэн нийлэхгүй байгаа хэдий ч хичээл зохион байгуулалтын асуудлыг шийдэхэд оюутнууд аргазүйн талаас шийдэл хайж байгаа нь сонирхолтой санагдлаа.

3.3 Хүмүүжлийн арга техник: "Чамайг үймүүлээд байвал самбарын өмнө гаргаад багш болгочих нь шүү!”

Эхний бүлэгт бид сонирхлын янз бүрийн бүлэг хичээл зохион байгуулалтыг хэрхэн ойлгож байгааг танилцуулсан билээ. Оролцогсдын өгсөн хариултууд, тухайлбал агуулгын мэдлэг, аргазүйн мэдлэг чадвар, сэтгэлзүйн бэлтгэл зэрэг нь сонирхол татахын зэрэгцээ тэдний дурьдаагүй зүйл бидэнд мөн сонирхолтой санагдлаа. Учир нь бид сурган хүмүүжүүлэх эв дүй, хүмүүжлийн арга техник / хүмүүжил, биеэ авч явах байдал, урамшуулал, зэмлэл/ -ийг хичээл зохион байгуулалтын цөм хэсэг гэж ойлгож байсан тул эдгээрийг дурьдах байх гэж хүлээж байлаа. Нэг ангид хичээллэж буй 20, 30, 40 хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой бие хүн учраас хичээлийг зохион байгуулахад багш хүнээс маш их ур чадвар шаардах ёстой атал яагаад үүнийг дурьдсангүй вэ? Ичимхий, нүүрэмгий, идэвхгүй зэрэг янз бүрийн хэв шинжийн хүүхэд цугларсан нэг ангид хичээл заахад ямар бэрхшээл гарч болохыг яагаад хэн ч тооцохгүй байна вэ?

Нэгэнт сурган хүмүүжүүлэх эв дүй, хүмүүжлийн арга техникийн асуудлыг шууд нэрлээгүй тул бид өөрсдөө чиглүүлэх асуултуудыг ярилцлагандаа оруулсан юм. Тухайлбал, Хичээлийг огт сонирхохгүй байгаа идэвхгүй сурагчдыг яах вэ? Бусдадаа байнга садаа болж байдаг яриа, эсвэл хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй та яаж ажиллав? Таныг огт сонсохгүй, үгэнд орохгүй байгаа хүүхдүүдтэй хэрхэн ажиллав? Бүрэг ичимхий зантай, огт дуугардаггүй хүүхдүүдтэй яаж ажиллав? гэх мэт. Ингээд эдгээр асуултанд хариулахын тулд оюутан-багш нар дадлагын явцад өөрсдийн хэрэглэж байсан хүмүүжлийн арга техник буюу урамшуулал, зэмлэл хүлээлгэх асуудал руу орцгоосон юм. Харин сонирхолтой нь тэд хүмүүжлийн нэлээд хатуу арга хэмжээг дурьдаж байсан бөгөөд санаа өгөх, сануулгын хэмжээний, арай зөөлөн гэж нэрлэж болох аргуудыг, тухайлбал, цөөн ганц үгээр урамшуулах/зэмлэх, бусдын анхаарлыг хэн нэгэнд хандуулах, дууны өнгөө намсгах/өндөрсгөх, хүүхдэд ярих боломж олгох/олгохгүй байх, ангийг өөр аргаар бүлэглэн хуваах зэргийг нэрлэсэнгүй. "Би бүх аргаа бараад дараах зүйлийг хэлдэг” гэж хэд хэдэн багш өчжээ.

..Хэрэв хэн нэгэн сурагч багшийн үгэнд огт орохгүй, байнга үймүүлээд байвал би "Биеэ авч явж чадахгүй бол чамайг өөрийнхөө оронд самбар дээр гаргаад багш болгочихно шүү!” гэж хэлдэг. Энэ нь шийтгэл шиг сонсогддог бөгөөд нөгөө сурагч тэр дороо больдог.

Энэ тохиолдолд багш хүн өөрийнхөө мэргэжлээр хүүхдийг айлгах, бүр тодруулбал, хүнд зааж сургах, удирдах зохион байгуулах асуудал нь зөвхөн үймүүлсэн хүнд ноогдохуйц шийтгэл маягийн ажил юм байна гэж тэдэнд ойлгогдохоор байгаа нь хамгийн хачирхалтай зүйл байлаа. Багшийг ингэж хэлэхэд яагаад хүүхэд шийтгэл шиг хүлээж аваад үймүүлэхээ больж байгааг цаашид судалбал юу гарч ирэх бол? Мөн үүнтэй адил зарчмаар идэвхгүй сурагчийг ангийн даргаар сонгодог практик байдгийг бид бүгд мэднэ.

Ер нь хүмүүжлийн асуудал бол гүнзгийрүүлэн судлах шаардлагатай асуудал бөгөөд энэхүү өгүүлэлд нарийчлан тусгах боломжгүй юм. Гэсэн хэдий ч зэмлэл, шийтгэлийн асуудлыг ангийн дарга, бүлгийн дарга, мөн сурагчдыг оролцуулан өргөнөөр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санааг бид дэвшүүлж байна. Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа цаашид гүнзгийрүүлэн судлах сурган хүмүүжүүлэх үүднээс чухал ач холбогдолтой байж болох дараах 3 зүйлийг олж ажигласан билээ.

Нэгдүгээрт, Сурагчид дөрвөн баг болон хуваагдан тус тусдаа суусан байлаа. Багш баг бүрийн ахлагчийг томилж гүйцэтгэх үүргийг хэлж өгсөн байна. Багийн ахлагчид багаа зохион байгуулах, бүх гишүүдээ хэлэлцүүлэгт оролцуулах, гишүүдийн саналыг нэгтгэн дүгнэх, буцаж тайлагнах үүрэгтэй байлаа. Ажиглалтанд орсон 4 багийн ажлыг харж байхад 3 багийн ахлагч зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн байхад А багийн ахлагч хичээлийн туршид ганцаараа бүх ажлыг гардаж хийгээд багийн ажлыг ч өөрөө тайлагнасан явдал гарлаа. Дүгнэж хэлбэл, багш зохион байгуулах ажлыг сурагчдад даалгаж хийлгэхэд 4 багийн 3 нь үр өгөөжтэй байсан байна.

Хоёрдугаарт, А багт хичээлийн туршид бусдадаа садаа болж үймүүлж байсан нэг сурагч байлаа. Бүх хүүхдүүдийг ажиллаж байхад тэр ганцаараа хэдийн босчихсон, багшийн асуултанд хариулах /зөв буруу нь хамаагүй/ гэж гараа өргөөд, асуухгүй бол өөрөө дур мэдэн чангаар хариулж байлаа. Түүний хариулт нь ихэнхдээ оновчгүй, буруу байсан бөгөөд хүүхдүүд түүнийг шоолж хөхрөлдөхөд тэр ч өөрөө бусдын анхаарлыг өөртөө татсандаа сэтгэл хангалуун байлаа. Жишээлбэл,"... Чамд 2 мөхөөлдөс байна. Түүнийхээ нэгийг надад өглөө гэж бодъё. Тэгвэл...” гээд багш ярьж байтал нөгөө сурагч түүний үгийг тасалж "Би өөрийнхөө мөхөөлдсийг хэнд ч өгөхгүй” гэж хэлсэн.Үүнд хүн бүхэн хэрхэн хандсаныг ажиглахад сонирхолтой байлаа: багш иээмсэглэхээс өөр яасан ч үгүй. Харин хүүхдүүд хөхрөлдөж нөгөө хүүхдийн хажууд байснууд нь суу суу гэж хэллээ. Нэг охин энэ чинь зөвхөн жишээ байхгүй юу гэж түүнд тайлбарлаж байгаа сонсогдлоо. Харин багш энэ мэтчилэнгээр нэлээд зүйл дээр тоохгүй байгаа дүр үзүүлж байлаа. Магадгүй энэ нь зарим талаараа зөв арга барил байж болох талтай ч бидний олж мэдсэн хамгийн гол зүйл бол дээрх асуудлыг шийдвэрлэхэд сурагчдын өөрсдийнх нь үүрэг роль чухал байгаа явдал юм. Тухайлбал, үймүүлсэн нэгнээ дуугүй болгох, тайвшруулах, ойлгоогүй зүйлийг нь нэмж тайлбарлах гм. Энэ тал дээр сурагчид багшаасаа илүү идэвхтэй байгаа нь ажиглагдлаа.

Гуравдугаарт, багш ангийг 4 баг болгож ажилуулснаар бүх сурагчтай харьцах өөрийн үйл ажиллагааны радиусаа хамаагүй багасгасан гэж дүгнэж болмоор байна. Өөрөөр хэлбэл, 34 хүүхдийг хичээлд ижил хэмжээгээр идэвхтэй оролцуулахын оронд өөрийн туслахаар томилсон 4 хүүхэдтэй ажиллахаар хязгаарласан гэсэн үг юм. Багуудын ажлыг уралдаан маягаар зохион байгуулсан нь багийн ахлагчид бусад гишүүдээ идэвхжүүлэх, зохион байгуулахад түлхэц болсон.

4. Дүгнэлт

Энэхүү өгүүлэлдээ бид хичээл зохион байгуулалтын талаар нэлээд баримт мэдээ цуглуулсны зөвхөн гойд анхаарал татсан заримыг нь та бүхэнд толилууллаа. Харин дараа нь хэвлүүлэхээр зэхэж байгаа гурван цуврал өгүүлэлдээ энэ асуудлыг бид гүнзгийрүүлэн танилцуулах бодолтой байгаа. Ингээд дараах хэсэгт бид 1. өндөр мэдлэг, 2. өөртөө итгэх итгэл, 3. сурган хүмүүжүлэх эв дүй гэсэн гурван ангиллаар судалгааныхаа үр дүнг нэгтгэн танилцуулж байна. Үүний зэрэгцээ багш бэлтгэх сургууль, практикийн багш нарт эргэцүүлэн тунгааж бодох, сургамж олгохуйц зарим санааг бас тодруулахыг хичээлээ.

1. Өндөр мэдлэг

Ярилцлагад оролцсон бүх багш оюутнууд мэдлэг дамжуулах асуудлыг багшийн хийж гүйцэтгэх ажлын чухал хэсэг хэмээн үзсэний зэрэгцээ энэ нь мөн хамгийн бэрхшээлтэй асуудал хэмээн томъёолжээ. Багшийн өөрийн мэргэжлийн мэдлэг хангалтгүй, дутуу дулимаг байгаагаас шалтгаалан хүүхдүүдэд буруу зүйлийг заах эсвэл хангалтгүй мэдлэг өгөх вий гэдэг асуудлууд тэдний сэтгээлийг хамгийн ихээр зовоож байгаа нь харагдлаа.

Монголын багш нарын сэтгэлийг зовоосон энэ асуудлыг ойлгож болох хэдхэн үндэслэл бий. Нэг талаас үүнийг монголчуудын өвөрмөц онцлог, уламжлалаар тайлбарлаж болно. Харин нөгөө талаас мэдээллийн эх сурвалжийн хомс байдал нөлөөлж байгаагаар мөн тайлж болох юм. Учир нь мэдлэг, мэдээллийн ганц гол сурвалж багш байсаар байгаа явдал нь би бүхнийг мэдэх ёстой гэсэн сэтгэлгээнд багийг авчирдаг. Харамсалтай нь өнөөдөр оюутан сурагчдад хэвлэгдсэн материал, Интернет, телевиз, болон бусад эх сурвалжийг ашиглах боломж хязгаарлагдмал байна.

Гэхдээ ерөнхийдөө сургалт мэдлэг төвтэй хэвээр байгаа, харин заах арга, эв дүй, чадварын асуудал дараа нь орж байгаа нь биднийг нэлээдгүй гайхшрууллаа гэхэд хилсдэхгүй болов уу. Ялангуяа багшийн сургуулийн багш нар мэргэжлийн мэдлэгийг чухалчилдаг, харин дунд сургуулийн багш нар агуулга аргазүй хоёрын тэнцвэрт байдлыг ямар нэг хэмжээгээр хангаж чухалчлахыг эрмэлздэг болох нь харагдлаа.

2. Өөртөө итгэлгүй байгаа явдал

Олон хүний өмнө гарч ярих, хичээл заах дадлага туршлага дутмаг байснаас оюутан багш нарт дадлагад гарах нь мөс шиг хүйтэн ус руу үсрэхдээ адил санагджээ. Багшийн сургуульд сурч байхдаа тэдэнд энэ чиглэлээр өөрийнхөө бэлтгэлийг хангах боломж бололцоо хангалтгүй олгогдсон байсан бөгөөд зөвхөн дадлагын явцад тэд дунд сургуулийн багш нараасаа багахан зүйлийг олж мэдсэн байна. Уг асуудлаар цаашид дэлгэрүүлэн хэлэлцүүлэхэд тус болох үүднээс бид дараах хоёр саналыг толилуулж байна. Үүнд:

Нэг талаас оюутан-багш нарт бусдын өмнө гарч ярих, ярилцлага зохион байгуулах бодит нөхцөл байдлын төсөөлөл маш хангалтгүй байна. Үүнээс бид багшийн сургуулийн багш нар оюутан-багш нараар бусдын өмнө урт удаан хугацаагаар яриулах, илтгэл тавих бололцоо тэдэнд бага олгож байгаатай холбоотой болов уу гэж бодож байна. Бусдад заахдаа ийнхүү оюутнуудын айж байгаа нь багшийн боловсролын сургалт, аргазүй ямар байгааг ямарваа нэгэн хэмжээгээр харуулж байгаа юм.

Нөгөө талаас оюутан-багш нарт хамгийн зөв, байх ёстой гэсэн хандлагаар хичээлийн конспектийн загвар, цагийн хуваарилалтыг заагаад өгчихдөг тул тэд өөрийн арга барилаа олж эрэл хайгуул туршилт хийхэд нь садаа болдог ажээ. Хүүхэдтэй ажиллах аргазүй, эв дүйг олон хүүхэдтэй ажилласнаар багш хүн олж авдагтай адилаар хичээлээ үр бүтээлтэй, амжилттай заана гэдэг багш хүний өөрийнх нь мэдлэг чадвар, туршлагаас ихээхэн хамаарна. Иймээс сургалтын явцад оюутан-багш нараар эрэл хайгуул хийлгэх, өөртөө эвтэйхэн, итгэлтэй байж чадахуйц тийм арга барилыг олж авахад нь туслах ёстой байтал харин норматив стандартын зүйл хийлгэснээр тэдэнд богино хугацаанд мэргэших, бүтээлчээр сэтгэх, турших боломж бага олгож байх шиг байна.

Дээрх хоёр асуудлаас шалтгаалан оюутан-багш нар СХДА-ын явцад нэлээдгүй бэрхшээл, сэтгэлийн шаналалтай тулгардаг байна. Түүнчлэн судалгаанд оролцсон оюутнууд дадлагын ажлыг эмчилгээний зориулалттай байсан буюу гэнэтийн айдас шокноос салахад хамгийн ихээр тус болсон гэж дүгнэсэн нь мөн сонирхолтой юм.

3. Сурган хүмүүжүүлэх эв дүй төлөвшиж чадаагүй байдал

Оюутан-багш нар өөрийн сургуульдаа хичээлийн судлагдхуун /агуулгын мэдлэг/, түүнийг хэрхэн задалж хичээлээ зөв төлөвлөх, сурагчдын олж сурсныг хэрхэн шалгаж мэдэх /дидактикийн мэдлэг/ зэргийг заалгажээ. Харин дадлагын багш нараасаа олон аргуудаас хэрхэн сонгож хичээлийн сэдэв/агуулгыг сонирхолтой болгох мэдлэг туршлагыг /аргазүйн мэдлэг/ олж авдаг байна. Харин сурагч тус бүртэй тулж ажиллах, тэдгээрийн хувийн онцлогийг тооцож амжилттай сургах зэрэг сурган хүмүжүүлэх эв дүйн мэдлэг чадварыг хэн ч өгөхгүй байгаа нь харамсалтай. Үүний чухлыг ярилцлаганд оролцсон нэг ч хүн хүн дурьдсангүй. Дээрх асуудал нь өөрөө олон зүйлийн зангилаа цогц асуудал тул үүнийг бид энэ байдлаар орхиж цаашид нарийвчлан судлах, өргөн хэлэлцү�

Category: Education | Added by: uugii (2012-03-01) | Author: uugii
Views: 3311 | Comments: 6 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 18.222.120.133
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж