Бямба, 2024-04-27, 3:11 AM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Education

Багшийн ёс зүйн асуудал

 Багш гэж хэн бэ?

 Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн . Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. " Хашийг эс засвал сав болохгүй , хүнийг эс засвал эрдэм сурахгүй " гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.


         Тэгвэл багшийн ёс зүй гэж чухам юу вэ? Эл асуудлыг ярихын өмнө ёс зүйн талаарх онолын ойлголтыг авч үзье. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэсэн гурван ойлголтыг хүмүүс нийтэд нь ёс суртахуун гэж ойлгодог.

Гэвч нийтлэг талуудтай ч ялгаатай .

Ø  Зан суртахуун гэдэг нь хүмүүсийн зан ааш , ёс заншил , тэдгээрийн хоорондын харилцааны цогцос юм. Практик үйлийн шинжтэй. Зан суртахуун нь өөрөө хүнийг хүмүүжүүлдэг.

Ø  Ёс суртахуун ( мораль) гэдэг нь хүмүүсийн зан үйлийн зарчмуудыг системчлэн нэгтгэн дүгнэж , үзэл суртлын талаар боловсордог.

Ø   Ёс зүй ба (этика) гэдэг нь мораль ба зан суртахууны үүсэл , шинж чанар хөгжлийг нь судалдаг шинжлэх ухаан юм. Мөн ёс зүй нь хүмүүс бусадтай , хамт олонтой нийгэмтэй харьцах харьцааг судалдаг. Багшийн ёс зүйд хамт олон дунд багшийн эзлэх байр суурь тодорхой үүргийг гүйцэтгэдэг . Багш хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв ухамсарлан , тэдэнд итгэж ажиллах нь чухал. Суралцагч бүрийг хүндэтгэн харилцах нь сургалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх дараагийн чухал алхам мөн. Хичээллэх , сурах , судлах , турших , дадлагажих тохилог танхимууд , тэр дундаа багшийн эепдэг сайхан зан ааш, хурц тод үг хэллэг, зохимжтой хувцаслалт, зүс царай, хоолойн өнгө эл бүгд багшийн дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэл өөрөөр хэлбэл үзэл бодлын систем , бусдад хандах хандлага, амьдралын зорилго, туйлын зорилго зэргийг тодорхойлно. Сурган хүмүүжүүлэх харилцаа амжилттай болох нэг үндсэн нөхцөл бол багш хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, түүний бүхий л эрхийг нь дээдлэх явдал юм. Жишээ нь багш сурагчидаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь зүйтэй.

Ø   Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг " багш өөр хүн болон хувирах , дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар "гэж үзсэн байдаг.


               Мөн судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж , дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.

·        Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан

·         Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих

·        Хүүхдийнхээ дотоод ертөнц , бие авч явах байдлыг үргэлж судалж  байх

·        Хүүхдийн боломж , үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч , өөдрөг хандах.

·         Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.  

·        Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй

·        Хүүхдэд элэгсэг , найрсаг хандах.

·        Үнэнч шударга зарчимч байх.

·        Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах.гэх мэт.

 

          Өнөөгийн багш нар дээрх хэм хэмжээг хэрхэн баримталж байгаа бол? Тухайлбал : "Уулзаагүй байж урьдаас энэ ч муу хүүхэд гэнэлээ” гэсэн хандлагаар хүүхдэд хандах тохиолдлууд ажиглагдаж байдаг. Зан ааш муутай хөгжмийн зохиолч, зураачид маш сайн шилдэг уран бүтээл хийж чадна. Харин ааш зан муутай хүн багшлахад тун бэрхшээлтэй. Тэд тухайн хамт олондоо улмаар суралцагчдадаа эцэст нь өөртөө бэрхшээл учруулдаг.
             Багшийн дараах чанаруудыг тухайлбал : сайхан сэтгэл , тухайн шинжлэх ухааныг судлан сонирхдог, ам ажил нь нийлдэг, тэвчээртэй, өөдрөг үзэлтэй, харьцааны соёлтой, шаардлагатай ажилдаа бүтээлч ханддаг, аливаад бодитой ханддаг, суралцагчдад мэдлэг эзэмшихэд нь туслахыг байнга эрмэлздэг, нэр хүндтэй, суралцагчдыг оношлон тодорхойлох чадвартай , хэл ярианы соёлтой , илтгэх чадвартай, хичээлийн үед нөхцөл байдалд хувиран өөрчлөгдөх чадвар сайтай, мэдрэмж үнэлэмж сайн, асуудлыг оновчтой тодорхой шийдвэрлэх, хэл ярианы соёлтой байх чанаруудыг илүү үнэлсэн байдаг. Эндээс харьцааны соёлгүй мэдлэг ур чадвараар дутмаг, сурагчдыг ялгаварлан дүгнэх хандлагатай багш нарыг сурагчид төдий л хүндлэхгүй, зааж буй хичээлийг нь үл ойшоон өөрийг нь эвгүй байдалд оруулах нь ажиглагддаг. Хүн хүний сайхан зангаас айхаас бус хэзээ ч муухай ааш, ааль авираас айхгүй шүү дээ.

Category: Education | Added by: uugii (2012-03-03) | Author: uugii
Views: 1930 | Tags: uugii | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 18.224.214.215
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж