Лхагва, 2024-04-24, 6:27 AM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Зөвлөгөө

Эцэг эх болох бидний үнэ цэнэ

Цагийн урсгал, ертөнцийн жамаар би эцэг болно. Үрийн зулай үнэрлэж, хүний үлгэр дуурайл болох өдөр нэг л өдөр ирнэ. Харин тэр өдөр чамд юу үнэ цэнэтэй байх вэ гэдгийг бодож байсан уу? Мэдээж энэ бичлэгийг эрэгтэй хүнд зориулан бичиж байгаа гэдгийг эхний өгүүлбэрээс хараад ойлгосон л байх. Үрийн зулай үнэрлэнэ гэдэг эр хүнд тийм ч амар зүйл биш. Хариуцлага, ухамсар гээд бүхий л зүйл тэр бяцхан жаал, гүнжийг даган ирнэ. Гэхдээ бид хариуцлагаас зугтах ямар ч зам байхгүй гэдгийг эртхэн ухамсарлаж байсан нь дээр гэдэгтээ санал нийлж байна. Миний хувьд үнэ цэнэ гэж юу вэ гэдгийг танд л гэж хэлье.

Айл өрх толгойлохын алдад эрэгтэй хүний үнэ цэнэ гэж үзэх хэдэн зүйлийг би өөрийнхөө ойлгодогоор, хүсдэгээр бичихийг энд хүслээ л дээ.. хэхэ Магадгүй буруу ч байж болох.

1, Эхний үнэ цэнэ бол… Таны хажууд байгаа тэр бүсгүй. Тантай хамт орчлонгийн бүхий л зовлон гуниг, аз жаргалыг хуваалцах таны түшин тулах багана. Та тэрэнгүй бол хэн ч биш гэдгээ санах хэрэгтэй. Эцсийг хүртэл тэр л хүнийг түшин тулж, түүний сэтгэл зүрх, хайрын халуун бүхий л зовлон бэрхшээлийг даван туулах болно.

2, Дараах үнэ цэнэ бол… Таны тэр бүсгүйдээ итгэх итгэл. Зүгээр нэг итгэл биш. Тэр бүсгүй чинь ямар ч буруу зүйл хийж байсан уучлан, чин сэтгэлээсээ итгэх тэр хүлцэнгүй итгэлийг л хэлэх гэсэн юм. Магадгүй тэр бүсгүй чинь таныг уурлуулж, гомдоож, таны хүсдэггүй зүйлийг ч хийж болох юм. Бүр таныг араар чинь тавьсан байж ч болох. Гэхдээ амьдрал гэдэг уучлал, ухаарал хоёр дээр л тогтдог. Магадгүй хайр дээр тогтдог гэж хэлэх хүн байх. Гэхдээ хайртай байгаад уучилж чадахгүй бол тэр хайр нуран үгүй болно гэдгийг бүү март л гэх гэсэн юм. Зүгээр л чамд хайртай гэдэгт нь тэр бүсгүйд итгээд, хууртсан ч, ухаарсан ч бүхий л сэтгэлээрээ түүндээ л итгэ.

3, Удаах үнэ цэнийг хэлье л дээ…. Таны хувийн зан араншин төгс биш гэдэг нь мэдээж. Хүн гэдэг Бурхан биш. Гэхдээ Бурхан болохын төлөө хичээж, хэрвээ бурхан байсан бол ингэх байсан даа хэмээн зөв шийдвэр гаргаж чадах тэр хүний зан чанар. 3 янзын шийдвэр байдаг гэж би боддог. Зөв цагт гаргасан зөв шийдвэр, буруу цагт гаргасан зөв шийдвэр, ор тас буруу шийдвэр гэсэн. Эдгээрийн алийг та сонгож, өөрийнхөө замыг засаж байна вэ гэдгээ бод. Хүнд хайр нэг л байдаг, бас хань ч нэг л байдаг. Эцэст нь шийдвэрийг нэг л удаа гаргадаг гэж би танд хэлье.

Эдгээр 3 зүйл бидний амьдралыг, бодол санааг яаж өөрчлөх бол гэж та бодож үзсэн үү? Гэхдээ зөвхөн эмэгтэй хүнтэй холбоотой амьдрал гэдгийг битгий мартаарай.

Category: Зөвлөгөө | Added by: uugii (2012-03-04) | Author: uugii
Views: 849 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 3.133.108.241
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж