Баасан, 2024-03-29, 5:21 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » words

Чамд бичсэн захидал

Бидний дунд болсон гайхалтай гайхамшигтай гэж өөрийн эрхгүй дуу алдсан бүхэн юу байсан юм бэ? Жинхэнэ хайр үнэхээр бүх гэм бурууг уучлагч мөн гэж үү?. Өнөөдөр би амьдралдаа магадгүй хамгийн зөв эсвэл хамгийн том алдаа хийж байж магад. Амьдрал гэдэг чинь үнэхээр адармаатай золиг юм гээч. Бодлого цэгнэлтгүй гэнэн балчир насаа бойтогны хонх шиг жингэнэж байхад нь хөхөө адил орхиод нисчихжээ би. Хүний амьдралыг хүнээс илүү амсах гэж шунасандаа дурлахыг би хүссэн. Тэгээд үлгэр шиг амьдрал зохиож үлгэрийн төгсгөл шиг амар сайхандаа жаргахыг ямар их хүссэн гээч. Инээдтэй байгаа биз.

Бидний ярьж мөрөөдөж байсан ирээдүйн тэр үлгэр шиг амьдрал...хөгжилтэй зугаатай залхуугүй ярьдаг байж шүү. Чамтай хамт нарыг үдэж сартай золгосон үдэш бүр хорвоо тэр чигээрээ миний тэвэрт багтаж хонодог байсаныг чи мэдэх үү? Чиний надад өгсөн тэр сайхан амьдралын амт, бэлэг... мартая гэвч даанч мартахын аргагүй. Үгүй ээ би мартахгүй. Зүрхэндээ мөнхөлж зүүдэндээ амилуулсаар байх болно. Уйлсан инээсэн уурласан гомдсон гомдоосон учирлаж ярилцсан удаан гэгч нь бодсоон. Энэ бүхний эцэст.... гэсэн ганцхан хариутай л үлдсэн. Төгсгөлийг нь бий болгохын тулд бодож ч амжаагүй бохир үгс энэ бүх гомдол цөхрөл салхи мэт замхараг.

Тэгээд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй адил байж урагшаа зөвхөн урагшаа л алхаж амьдарцгаая. Бал нь ихэдсэн дурлал давс нь ихэдсэн хоол мэт хосын дунд хор болдог гэнэм. Гэвч магадгүй чи надтай жилийн дараа таарахдаа гэнэт таньж "Би нээрээ таг мартчихсан байна шүү" гэж бодвол яанаа. Тийм дээ амьдрал тийм л байдаг хойно. Ингээд л бодохоор маргааш танайд очоод тайван төрхөөр инээмсэглэж байгаад чамайг үнсвэл бүх зүйл хуучин шигээ үргэлжилж  болох ч тийм зүйл одоо болохгүй. Учир нь урьд өнгөрсөн үл ойлголцол бүхний дараа чамд гомдоллох гэж эсвэл бүр мөсөн болино доо гэж очдог байсан хэдийч дотроо үргэлж "эвлэрнэ шүү" гэсэн бодол өвөртөлж байжээ. Бүр дандаа шүү.

Одоо бидэнд ирэх цаг хугацаа л хэрэгтэй. Тиймээ цаг хугацаа. тэр л цаг хугацааны дараа бидний үерхэлийн үнэ цэнэ тодорхойлогдоно. Үнэ цэнэ гэдэг чухал шүү. Түүнгүйгээр амьдралынхаа хормын төдийг ч өнгөрүүлсэн тэр нь амьгүй амьдрал. Амьдрал зохиогоогүй үерхэл минь амталж ханамгүй хайр байсан. За ингээд хүнийх байсан би өөрийнхөө мэдэлд буцлаа. Минийх байсан чи ч...

Уудам тэнгэрийн мандал дээр

Усан урмын зөөлөн долгион

Хорвоог уяраах хайртай билээ

Хонгор чамдаа би хайртай


Category: words | Added by: uugii (2012-03-01) | Author: uugii
Views: 629 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 18.207.161.212
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж