Баасан, 2024-03-29, 9:18 AM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » words

Бид азтай Монгол...


Яруу тунгалаг төрийн дуулал нь эгшиглэж, алтан соёмбот далбаа нь   намирах ахуйд  омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадраан  энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран нэгтгэдэг их хүчин Эх нутаг минь  биднийг ивээж байг ээ.

Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ  үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах бэлгэ тэмдгийг онцгойлон  гаргаж туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлээ илэрхийлдэг ажгуу.

Бидний тусгаар тогтнол, эрх чөлөөний  шинэхэн үйл явдлууд 1911, 1921, 1989, 1991 оны  өвлөөр  өрнөж, түүний үр биелэлийг  бид хүртэн  туурга тусгаар улс гэртэй, нэгэн сүлд, бэлгэдлийн  дор нэгдэн амьдарч байнам.

Улс орноо уруудуулж, доройтуулж, сөнөж мөхөөхийг эс хүсч, өн удаан оршин тогтнохыг эрмэлзэх нь төрийн бодлого, үйл ажиллагаандаа залгамж чанарыг зайлшгүй эрхэмлэж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг.Өмнөх үеийн уламжлалыг бүрэн гээлгүй шинэчлэн хадгалах нь улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахих нөхцөл, дэвшин дээшлэхийн баталгаа, гол агуулга хэмээн Монголын түүхийн янз бүрийн үест тогтнож байсан төр, түүний зүтгэлтнүүд хүчлэн чармайж ирсэнийг магтмуй.Нүүдэлчдийн анхны төрт улс Хүн гүрний Шаньюйгийн "Газар бол улсын үндэс мөн” хэмээх үг.Энэ томьёолол Монгол төрийн бодлогын амин сүнс болж иржээ.Үүнтэй холбоотойгоор гадаад оронтой "хиллэх”, дотоодын аймаг, хошуудын хувьд "хил савлах” гэсэн хатуу нэр томъёо тогтсон юм. Хиллэнэ гэдэг нь Монгол улсын газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг илэрхийлж байгаа бөгөөд харин дотоодод нутаг дэвсгэрийн нэгжийн хилийг улсын хаан, төрийн дээд байгууллага тухайн нөхцөл байдлаас болж өөрчилж болохыг "хил савлана” гэсэн томъёоллоор тэмдэглэх болжээ.

Түүхийн эл сургамжийг үндэслэн, эдүгээгийн Монголын төрийн түшээдэд газар, ашигт малтмал, эрдэс түүхий эд зэрэг байгалийн үнэт баялгийг үр ашигтай, хямгатай, ухаалаг, зохистой ашиглаж, улс орныхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийнхээ аж байдал, амь амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстойг сануулахад илүүдэхгүй болов уу.

"Монголын энх төр”-ийн энхийг эрхэмлэсэн бодлогын үр дүнд үүсэл гарвал, ястан угсаатан, улс төрийн ялгаа, шашин суртлаараа өөр хоорондоо дайсагналцаж байсан урсгал чиглэлүүд эелэлдэн зохицож, мөн өрнө, дорныг улс төр, эдийн засаг соёлын хувьд холбож, бие биенд нь нээж өгсөн их гүрнийг Монголчууд байгуулсан талаар өнөөдөр өрнө дорны олон эрдэмтэд санал нэгдэж байна.

Тиймдээ ч Их Монгол улс цагийн саалтад бууран доройтсон ч түүний төрийн бодлого эдүгээг хүртэлх дэлхийн улс орнуудын төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр шингэн үлдсэнийг энэ л өдөр бидэнд дахин сануулах мэт.

17 дугаар сүүлчээс 18 дугаар зууны дунд үе хүртэлх богинохон хугацаанд тусгаар тогтнолоо Монголчууд алдаж бусдын эрхшээлд орсноос хойш эцэг өвгийн буй болгосон төрийн алтан хайрцагны бодлогоо аажим аажмаар гээсээр иржээ.Цөөн тооны сурвалжит ноёд, хангууд л энэхүү бодлогын талаар ойлголттой байснаас нийт ард иргэдийн дийлэнхийнх нь ой санамжаас үзэл баримтлал үндсэндээ арчигдсан байсан гэлтэй.20 дугаар зууны эхэн үеийн тэр эсэргэн жилүүдэд Монголчууд Богд хаанаар удирдуулан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж хоёр зуу гаруй жилийн гүн нойрноосоо сэрсэн.Гэвч тусгаар тогтнол үе үеийн эх орончдын амьт нас, хөлс цусаар хагас батжиж зууны биелэлээ олсон юм.Уламжлалт төрийн бодлогоо сэргээн баримтлах, хууль ёсоо тодорхойлох эрмэлзэл энэ он жилүүдэд хүчтэй сэргэсэн ч гадааддотоодын олон учир шалтгааны улмаас тэр бүрий амжилтанд хүрч байсангүй.Их гүрнүүдийн дарамт шахалтан доорх Монголын тусгаар байдал өндөг адил туйлын эмзэг байсан ньтүүхэн үнэн билээ.

Монгол Улс анх удаа Үндсэн хуулиа баталж, туурга тусгаар Монгол улсаа сэргээн мандуулснаа Үндсэн хуулийн хэмжээнд хуульчлан тунхагласнаас хойш 85 жил өнгөрчээ.

Уламжлалт ухаанаа алдсан ч гэлээ, уушиг цоолох угаарт утаанд амьдардаг ч гэлээ тусгаар улсын иргэн бид азтай улс.

Тийм ээ, бид азтай залуучууд юм.Эдүгээ эрх чөлөөт нийгэмд амьдран интернэтээр тэнэж, чатлаж, блогдож, хүссэнээ сонсч, хүссэнээ үзэж, хэлэх гэснээ хэлж дураараа дургиж буй азтай монголчууд.Тийм ээ, бид хойч үеийнхнийгээ бодвол социализмын үед сургуульд суралцан, дуут жагсаалд оролцож, пионерд элсэж, орос форм өмсөж үзээд авсан азтай улс.Тийм ээ, өмнөх үеийнхнийг бодвол дэндүү эрх чөлөөтэйгээрээ бас л азтай улс.

Бид  туурга тусгаар улсдаа хөгжмийн алдартнуудтай нэгэн үед амьдарч байгаагаараа азтай улс юм аа. Оросууд Чайковскийн үед амьдарч байсан ч болоосой гэж ярьдаг.Үүнтэй адил бидний хойч үе маань Жанцанноров, Лувсаншарав зэрэг хөгжмийн зохиолчидтой нэгэн үед амьдарч байсан ч болоосой гэж бодох цаг ирнээ.Харин бид хожим төрөх тэр хүслийн биелэл нь болсон азтай хүмүүс.

Туурга тусгаар Монголын энэ алдартнуудын уран бүтээл зуу зуун жил Монголчуудын сэтгэлд үүрд эгшиглэсээр л байх болно.Энэ хүмүүсийг бид амьд сэрүүн дээр нь хамт нэгэн үед амьдарч байгаадаа азтай улс юм аа.

Зөвхөн хөгжмийн зохиолчид гэлтгүй үнэхээр агуу дуучидтай нэгэн үед амьдарсан азтай улс.

Алдарт уртын дуучин Норовбанзад Япон улсад очоод нэгэн тоглолтон дээр "Энх мэндийн наран”-гаа дуулсаных нь дараа япончууд "Энэ юуны тухай дуу вэ” гэж, сансар огторгуйн тухай дуу хэмээн хариулахад нь "Тийм байх аа. Энэ дэлхийгээс л нэг тасраад явчих шиг болсон юм гэсэн гэдэг.Үнэхээр хоолойд нь хөгжим, зэмсэг суулгачихсан мэт уянгалаг, эцэж цуцашгүй хүчирхэг чадалтай хоолойгоороо, уртын дуугаараа тэр тусгаар Монголыг дэлхийд таниулсан юм.

Бид агуу яруу найрагч нартай нэгэн үед амьдарч байгаагаараа азтай улс.

Соёлын гавъяат зүтгэлтэн, төрийн соёрхолт, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Дэндэвийн Пүрэвдор гээд суутнуудтай нэгэн үед амьдарсан азтай улс.Ардын  Б.Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн:

Салхины үзүүрт агь хоолойд аргаж

Санаа алдхад эхийн сүү тагнайд амтагдсан.... Боржигоны бор талд төрж

-Өрөөлийг хурцалж

Өөрийгөө элээсэн

Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий болсон тусгаар Монгол улсын иргэн нь болсон азтай улс. Д.Пүрэвдорж ахайтны айлдсанчлан:

-Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр

Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр

Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ  бид...

Монголынхоо байтугай дэлхийн дэвжээн дээр ааг бяр нь багтахаа байсан алдарт хүчит бөхчүүд, харваачидтай бид нэгэн үед амьдарч буй азтай иргэд. Олимпоос хоёрын хоёрын хослуулан мөнгөн медалтай нь авахыг харж нүдэндээ нулимстай, сэтгэлдээ баяртай, бахархаж үзсэн азтай улс...

Интернэт, мэдээллийн технологи гэгч гайхамшигт зүйлийг бид хэрхэн хөгжиж байгааг нь өдөр цаг минут тутамд ажиглан мэдэрч, өөрсдөө хэрэглэж, эзэмшиж бас хөгжүүлэнгээ үүнийхээ хүчин харь улсад амьдарч буй элэг нэгтнүүдтэйгээ тив алгасаж, эх орондоо тухалж буй үе тэнгийнхэнтэйгээ энэ бүхнээ хуваалцан уудлан уулзаж байгаагаараа бас л азтай. Тийм ээ,

- Аавын мөнгөн хазаарын

Найман цэнгийн товруун дээр

Азын алаг мэлхийний

Наян нэгэн шагайн дээр

Алиахан саарлын унага

Хөллөн тэнцэх нуга дээр

Ангирын хоёр дэгдээхэй

Хөвөн цэнгэх нууран дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Яруу тунгалаг төрийн дуулал нь эгшиглэж,  алтан соёмбот далбаа нь   намирах ахуйд  омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадраан  энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран нэгтгэдэг их хүчин Эх нутаг мину. Энэрэл хайраараа  биднийг эгнэгт ивээж байг ээ.


Category: words | Added by: uugii (2012-03-04) | Author: uugii
Views: 1098 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 44.212.93.133
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж