Бямба, 2024-04-20, 0:30 AM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » words

Амьдралд бичсэн захидал
Хатуу, хөлчүү орчлонгийн зовлон жаргалыг хослуулсан, хар бараан сүүдэрт амьдрал чамдаа хэзээ хэзээгүй нисэн одох сүнслэг биеийнхээ өмнөөс энэхүү захидалыг унших өдрийн мэндийг хүргэе! 
     Амьдралаа чиний хязгааргүй далайн мандалд хөл алдан бүдэрч, эхийн нандин сэтгэлийн сүүгээр ундаалагдан мэндэлсэн эцгийн алтанхан сарнай би бээр гуниг, гутрал, тунирхал, бухимдлаа шидэлсээр хар цагааны дэнсийг амьдралд чамд дэнслүүлэн шударга үнэний шүүхийн тавцнаа шүүгдэгчээр оролцуулан энэхүү захидалыг бичиж сууна.
     Манант орчлонгийн салхи нь болж магад чамайг шүүхээр би тэртээ хол 1985 оноос оюун бодролдоо өдөр бүрийн дурсамжаар нэмсээр өдгөө 22 жилийг угтаж байна. Бурхадын захиасаар сэтгэлийн очоо тээсээр будант амьдралын харанхуйг гэрэлтүүлэн эхийн отгон хүү, эмээгийн удаах ач нь болж тэнгэрийн тамгатай Монголын тэлмэн саран болон Цоохор бейсийн удамд цоожтой амьдрал чамтай тулалдхаар там, диваажин нь үл мэдэгдэх нөгөө ертөнцийн цонхоор оргон өвгөдийнхөө сургаалийг тээсээр мэндэллээ.
      Балчир наснаасаа бусдын адил тоглон наадавч эгэлгүй энэ ертөнцийн эгэл бүхнийг тэтгэх наран хэмээн өөрийгөө бодон булаг шандаст зуурдын жаргалаа хойш тавин ухаан бодлоо хурцлан, уран мэхийг уралдуулан өссөөр замагт хорвоогийн нугачаанд заль мэхийг уухайлан сурсаар зандрагат хагацал бүгдийг чинь үл тоон захиас болсон өвөөгийнхөө заавал биелүүлэх биелэгдэшгүй даалгавар нь болсоор өсөн наадах намрын хяруундаа буурал дээдсийн бурхан цагаан үсийг нэг нэгээр нэмэрлэн нисэн дүйлэх бүргэд шонхор мэт өөрийгөө дайчилсаар эрийн цээнд хүрэн эр бор харцага шиг болж одоо амьдрал чамайг дуэльд дуудан сууна.
     Чи намайг дэлбээлж гүйцээгүй хэнзхэн цэцэг байхад хагацал харуусал бүхнийг өөд чиглүүлэн өвөө, эмээ, аав гээд эргэж олдохгүй эрдэнэ бүрийг минь булаан өнчин дэрэн дээр нойр хулжуулан өөдөсхөн намайг туршсаар, хууран мэхлэх заль мэхээр хумхайлан намайг зовоосоор шударга бус тэнцвэргүй дуэльд тэртээ хол нэгэнтээ дуудахад дэндүү балчирхан би бээр тэсэж чадалгүй зүрхэндээ уур хилэн буцлуулсаар өвдөг шороодож билээ. Миний биш миний зүйлсийг булаан эд хөрөнгөгүй, өмсөх хувцасгүй, идэх хоолгүй болгосон ч тэр цагаас хойш бундан зүрхээ чангалан будда болон гэгээрэн амьдрал чамайг судлан амсах зовлонгоо үүрэн, амралт гэдгийг мэдэлгүй хөдөлмөрлөн ажил хийхээ умартан хөөдөнхөн филисофи хэмээх нууцгүй чиний нууцыг танисаар хайр хэмээх сэлмээ сугалан халаглан чамайг довтолъё уу гэсийм хамаг бүхнээ уудлъя уу гэсийм.
      Хэдийбээр чи эргэн тойронд минь асах зулын галыг унтраасан ч зүрхэнд минь гэрэлтэх эрх чөлөөний галыг хэзээч үл унтраана. Учир нь энэ л эрх чөлөө захгүй хангайн баялаг заримдаг амьдрал чинийх бус минийх болохоор тэр.
     Тиймээ чи одоо дахин булангүй цаг хугацааны буланд намайг шахан эрүүл мэндийг минь бузарлан навчисаа хаялах өдөр хоногийг аажим аажмаар надаас булаавч хэзээч эдгэрэшгүй өвчнөө тээсээр би чамайг тулаанд дуудаж байна. Там ч бай диваажин ч бай тэнгэрт халин одохоосоо өмнө сая сая хүн хэмээх ядуу давчиг боолуудыг чинь суллан би чамайг яллах гэж байна. 
     Тавтиргүй чиний долингор баян хэмээн өөрсдийгөө хошгируулах мянга мянган хүмүүсийн сэтгэлийг өөрчлөн би чамайг яллах гэж байна. Тэнгэрийн хаяагаар түгэх оддын тоогоор яг над шиг баян бөгөөтөл ядуу хүмүүсийг тэтгэн би чамайг яллах гэж байна. Би тэдгээр ядуу давчигхан тэргэл хүмүүсийн зүрхэнд нь эрх чөлөөний галыг түгээн зүүд нойрноос нь сэрээн зүсэр борооноос шүхрээр хамгаалдагийг зүггүй загасыг уургаар барьдгийг заах гэж байна. Хайр хэмээх агуа бурхадыг төрүүлэн арчаагүй болтлоо дарлагдсан архичиний сэтгэлд оршуулан хайрын тусгаар тогтнолыг зарлан тунхаглах гэж байна.
     Энэ л цагт амьдрал хэмээх хар бараан үүл чамайг өөрийн салхиараа хөөн аз жаргал хэмээх цагаан цайлганыг өөрийн итгэлээрээ дуудан амьдрал чамтай там хэмээх яг чам шиг дарангуйлагчтай тэмцэхээр хөсөг морио болгон хөлөглөн авч явахаар би ирлээ. Амьдрал чи бэлэн үү?   
      Энэхүү захиагаа амьдралдаа шидлэвч амьдралд чамд төөрсөн сармагчин лугаа адил хүмүүн төрөлхтөнд бас зориулан хайр хэмээх эрх чөлөөний ариун бурханыг тээн гэгээрэл хэмээх бурхангүй үзлийн буг, бурхант үзлийг бурханд хүрээсэй гэсэн юм. Бибээр бурхангүй үзэлтэн бөгөөтөл гэгээрэл хэмээх бурхан биш гэдгийг сануулан бичлээ. Оюун бодолдоо тунгаан бурхант үзэлтэй нэг нь бурхан хэмээн бурхангүй үзэлтэй нэгэн нь би хэмээн гэгээрэн өөр өөрийн ертөнцийн цонхоороо нэг шагайх биз! Ямартаа ч нэгийг ойлгон хоёрыг тунгаагаасай гэж хүсэн хүмүүн таны өмнө хүндэтгэн ёсолмуй!
Category: words | Added by: uugii (2012-03-01) | Author: uugii
Views: 591 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 3.143.9.115
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж