Пүрэв, 2024-04-25, 2:20 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Education

Оюуны чадамж
Хүн болгонд байвал зохих оюуны чадамж гэж ямар зүйлийг хэлдэг алаар авч үзээд, хүн  бүр дараах асуулгын тусламжтайгаар өөр, өөрийн оюуны чадамжаа тодорхойлж үзээд, миний хамгийн их оюуны чадамж юу болох, би тэр чадамжийнхаа тусламжтайгаар өөрт тохиолдсон болон  ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдлээ удирдаж чадаж байгаа эсэх, энэ нь амьдрал дээр бодит байдалтай хэр таарч тохирч байгааг  шалгаж үзэцгээе. Ингээд олон улсад хэрэглэгддэг дараах асуулгыг хэмжээгээр 7 янзын оюуны чадамж байдаг байна. Үүнд:


Хувийн эсрдлээ удирдахад өөрийн оюуны чадамжаа ашиглах нь:

  •   Хэл ярианы чадамж
  • Логик математикийн чадамж
  • Орон зайн  чадамж
  • Бие бялдрын чадамж
  • Хүмүүс хоорондын  харилцааны чадамж
  •  Хүний дотоод соёл  өөрийгөө удирдах чадамж
  •  Хөгжмийн чадамж


Та дараах тестийг ашиглаад өөрийн оюуны чадамжаа шалгана уу. Үүний тулд чадамж болгоны дараа бичигдсэн асуултыг уншаад  хэрвээ та  хүлээн зөвшөөрч  байгаа бол нэмэх тэмдэг авсан  бүх онооныхоо дүнг  гаргана уу. Магадгүй таны нэмэх  оноогоо тоолох явцад тань хоёр ба түүнээс дээш чадамжийн дээр ижил оноо гарвал та дахин нягтлан  чухам аль чадамж нь миний хувьд бусдаас арай илүү болохыг  сана. Аливаа хүн болгонд  бусад хүнд  байдаггүй тийм чадамж байдаг. Түүнийгээ сайтар хайх хэрэгтэй. Дээрх хариултыг өгөхийн тулд удаан бодох шаардлагагүй бөгөөд хурдан бөглөх нь илүү бодитой үнэлгээнд хүрдэг байна. 


1. Хэл ярианы чадамж 

  • Миний хувьд ном чухал
  • Унших, ярих, бичихийн өмнө би дотроо өөрөө өөртэйгөө ярьдаг
  •  Радио болон кассетийн бичлэгийг сонсоход телевиз  үзэхээс илүү юм мэдэж авдаг.
  •  Үгийн сүлжээ, таавар, оньсого  зэргийг тоглох дуртай
  •  Өөрөө хэлэх болон бусдын хэлсэн ээдрээтэйг үгнүүд,  утгагүй толгой холбосон шүлэгт дуртай
  •  Зарим хүмүүс миний хэлсэн, бичсэн зүйлийн утгыг тайлбарлахыг хүсдэг.
  •  Сургуульд байхдаа англи хэл, нийгэм судлал, түүх зэрэг хичээл нь математик ба шинжлэх ухааны хичээлээс хялбар байсан
  •  Замаар машин жолоодон хурдан явахдаа хүрээлэн байгаа орчноосоо илүү замын тамдэг, самбарыг  илүү анхаардаг.
  •  Өөрийн яриандаа уншсан, сонссон зүйлээсээ ишлэл татах нь олон байдаг.
  •  Саяхан би сэтгэл бахдам буюу бусдад өөрийгөө таньж мэдүүлэх нэг зүйлийг бичсэн 
2. Логик математикийн чадамж
  • Би тоог цээжээр хурдан боддог
  •  Сургуульд математикийн шинжлэх ухаан миний хамгийн дуртай хичээл байсан
  •  Логик сэтгэлгээг хөгжүүлж ухаан тэлдэг тоглоом тоглох дуртай
  •  Хэрэв тэгсэн бол гэдэг жижиг туршилт хийх дуртай
  •  Миний ухаан санаа юмны шинж тэмдэг, давтамж, логикийн дарааллыг байнга эрж хайдаг
  •  ШУ-ны нээлт, дэвшлийг би ихэд сонирходог
  •  Бараг юм болгон өөрийн оновчтой тайлбартай байдаг гэдэгт би итгэдэг.
  •  Заримдаа  тов тодорхой хийсвэр, үг дуугүй дүрсгүй  үзэл баримтлалын тухай би боддог
  •  Хүмүүс гэр орондоо ажил дээрээ хэлж байгаа зүйлийн логикийн зүй тогтлыг олох дуртай
  •  Аливаа зүйлийг хэмжиж зэрэглэл тогтоож задлан шинжилж аль нэг хэмжээгээр тоо ширхэгийг нь гаргасан байх нь миний хувьд таатай байдаг.


3. Орон зайн чадамж

  • Нүдээ аниад зарим зүйлийг тодорхой дүрсэлж харах нь олонтоо
  •  Би өнгөнд мэдрэмтгий
  •  Эргэн тойрондоо үзэж харсан зүйлийнхээ дүрс бичлэгийг олон хийдэг
  •  Эвлүүлдэг тоглоом таавар, бусдад дүрс зэргийг таах дуртай
  •  Шөнөдөө  хөдөлгөөнтэй үйл явдалтай  зүүд зүүдэлдэг
  •  Үл таних газар замаа олоод явж чаддаг
  • Зураг дууриалгаж зурах дуртай
  •  Зураг үзүүлэн, чимэглэл ихтэй материалыг уншиж үзэхийг илүү сонирходог 


4. Бие бялдрын чадамж

  • Биеийн тамирын буюу биеийн хөдөлгөөний аль нэг төрлөөр тогтмол хичээллэдэг
  •  Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух  нь хэцүү байдаг
  • Удаан хугацаагаар алхах, зөөлөн гүйх, буюу биеийн бусад хөдөлгөөн хийж байхад хамгийн сайхан санаанууд толгойнд орж ирдэг
  •   Чөлөөт цагаа гэрээс гадуур өнгөрөөх дуртай
  •  Бусадтай харьцахдаа гараа хөдөлгөх  буюу бусад дохио зангаа биеэр үзүүлэх аргыг олонтоо хэрэглэдэг.
  •  Өөрийн биеэ эвсэл сайтай гэж үздэг
  •  Шинэ ур чадварын тухай унших, эсвэл дүрс бичлэгээр үзэхээс илүү биеэр туршиж үзэх 


5. Хүмүүс хоорондын харилцааны чадамж

  • Хөршүүд буюу ажил дээр хүмүүс надаас байнга зөвлөгөө авдаг
  •  Агаарын теннис, гар бөмбөг, зөөлөн бөмбөг зэрэг баг болж тоглодог спортод сэлэлт буюу зөөлөн гүйх гэсэн ганцаарчилсан спортоос илүү дуртай
  •  Би наад зах нь 3 дотны найзтай
  •  Чаддаг мэддэг бол бусад хүмүүс хувь хүнд заах дуртай
  •  Олон хүмүүс дунд байх олонтой холбогдсон  олон нийтийн ажиллагаанд оролцох
  •  Үдэш орой гэртээ ганцаар байснаас сонирхолтой  хүмүүстэй хамт цэнгэн өнгөрүүлэх


6. Хүний дотоод соёл, өөрийгөө удирдах чадамж 

  • Би үе үеийн  амьдралын чухал асуудлыг ганцаараа тунгаан бодож бясалган цагаа өнгөрөөдөг 
  • Өөрийн тухай улам сайн мэдэж авахын тухай семинарт сууж байсан 
  • Тогтмол  санаж явдаг өөрийн амьдралын зорилготой 
  •  Долоо хоногийн сүүлээр олон хүнтэй амралтын газар очихоос илүү ганцаараа ой модонд өнгөрөөхийг хүсдэг 
  • Өөрийгөө сэтгэлийн тэнхээтэй, өөрийн  гэсэн бодолтой хүн гэж үздэг. 


7. Хөгжмийн чадамж

  • Би аятайхан дуулдаг 
  • Хөгжмийн нот буруу дарагдсаныг хэлж чадна 
  • Хөгжимгүй бол миний амьдрал сонирхолгүй болно. 
  • Өгөгдсөн аялгууны аль нэг хэсгийг хөгжмийн ямар нэг  зэмсгээр өлхөн тоглож чадна. 
  •  Олон ярианы дуу хөгжмийн аяыг мэднэ
Category: Education | Added by: uugii (2012-03-04) | Author: uugii
Views: 2679 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 1
Нэр *:
Имайл:
Subscription:
Кодыг давт *:
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 3.140.185.147
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж