Баасан, 2024-03-29, 5:01 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Education

Хүмүүжлийн хичээлд бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх нь

1.Хүндэтгэх

Хичээлийн зорилго:

1.Хүндэтгэх хэмээх ойлголтын мөн чанарыг ойлгох
2.Бусад хүмүүсийн санаа бодлыг хүндэтгэхийн чухлыг ухамсарлах

Хичээлийн явц:

1.Сурагчид өөрсдийн туршлагад тулгуурлан хүндэтгэх гэдэг ойлголтын талаар эрэгцүүлэн бодно.. Дараа нь дээрх ойлголтыг анги нийтээрээ хамтран тодорхойлно.

2.Ангийг хоёр бүлэгт хувааж дараах 2 тохиолдолд өөрсдийгөө хэрхэн авч явахыг илэрхийлсэн богино хэмжээний бичлэг хийх

Тохиолдол 1
Танаас өөрөөс чинь ах, илүү ухаантай хүнтэй та маргалдаж байна гэж төсөөлнө үү? Энэ хүн таныг ихэд анхааралтай сонсож байна. Хожим нь таны буруу байсныг ойлгоно, харин ярилцагч танд ихээхэн хүндэтгэлтэй хандаж байсныг мэдэрнэ. Ийм тохиолдол танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Тохиолдол 2
Танаас өөрөөс чинь ахмад, илүү ухаантай хүнтэй та маргалдаж байна гэж төсөөлнө үү? Тэр хүн маргалдаж байгаа асуудлаар нилээд сайн мэддэг учраас таны буруу болохыг батлан, нэлээд эвгүй байдалд оруулна. Хэдийгээр та өөрийн буруу болохыг ойлгож байвч таныг үл тоомсорлон хүндэтгэлгүй хандсаныг мэдэрнэ. Энэхүү тохиолдол танд ямар сэтгэдэл төрүүлж байна вэ?

3. Сурагчдаас өөрсдийн санал бодлоо бусадтай хуваалцан уншиж өгөхийг хүснэ. Анги нийтээрээ дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Үзэл бодлыг нь зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд хүнийг яаж хүндэтгэх вэ?/ Бид өөрсдийгөө бусдаар хүндэтгүүлэхийг хүсдэг гэдгээ мэдрэхийн хирээр бусдыг хүндлэхэд амархан байдаг. Хамгийн нэр хүндтэй хүмүүс өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байсан ч өөр үзэл бодолтой хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэх нь амжилттай хамтран ажиллаж, бие биеэсээ суралцах үндэс болдог.
  • Та өөрийнхөө зөв гэдэгт бүрэн итгэлтэй байгаа тохиолдолд өөр байр суурьтай хүмүүсийг хүндэтгэж байгаагаа хэрхэн илэрхийлэх вэ?/ Хамгийн гол нь хүнийг анхааралтай сонсох ёстой. Энэ нь тэр хүний саналыг зөвшөөрнө гэсэн үг биш харин сонсож сурах ёстой л гэсэн үг юм.. Хүмүүсийн хооронд үл ойлголцох асуудал гардаг ихэнхи тохиолдол нь хүмүүс бие биеэ үл хүндэтгэх байдал гаргаснаас үүдэлтэй байдаг.

4.Өөр өөр санаа бодолтой хүмүүс бие биеэ хүндэтгэдэг жишээг сурагч бүр бичгээр гаргахыг хүснэ. Үүндээ: Тэд нар биеэ хэрхэн авч явж байна.Бие биеэ хүндэтгэж байгаагаа хэрхэн илэрхийлж байнаБие биеэ яаж сонсож байна.

  • Бие биедээ хэрхэн хариулж байна гэх мэт нөхцөл байдлыг тодорхой гаргаж бичнэ үү?
  • Тэдний хувьд хамгийн чухал харилцааны тухай сурагчдаас асууж ярилц.
  • Энэ харилцаанаас та юу хүсэн хүлээж байна.
  • Мөн энэхүү хүлээлтэнд чинь хүнийг хүндэтгэх таны чадвар саад болж болно гэж үзэж байна уу?
  • Таны бодож байснаас нөхцөл байдал өөрөөр эргэсэн тохиолдолд юу болдог вэ?

5. Сурагчид дараах даалгаварыг гүйцэтгэнэ.Хоёр төрлийн 5 хэсэг бүхий жагсаалт гаргана. Үүнд:

А. Чиний хамгийн их хүндэтгэдэг хүмүүс
Б. Намайг хүндэтгээсэй гэж хүсэж байгаа хүмүүс

Үүнийг бичихийн тулд тэдний юу нь таны хүндэтгэлийг хүлээдэг, асвэл яагаад таныг хүдэтгэх ёстой гэж үзэж байгаа тухай бодно.Энэхүү жагсаалтыг гаргаад эдгээр хүмүүстэй ямар харилцаатай болохыг асууж ярилцана. Эдгээр хүмүүс таны гэр бүлийн гишүүд үү?, дотны найз нөхөд үү?, багш эсвэл бусад хүмүүс байна уу? Найз нөхөддөө ханддаг мэдрэмжээрээ суут хүмүүст ханддаг уу? Хүмүүс бие биеэ хүндэтгэхээ болиход хүмүүсийн хоорондын харилцаанд яагаад бэрхшээл тохиолддог вэ? Хүмүүстэй харилцах чадвар нь хүндэтгэхэд ямар үүрэг гүцэтгэдэг вэ?

2.Харилцан ойлголцол

Хичээлийн зорилго:

1.Сурагчид үр ашигтай харилцаа гэж юу болохыг ойлгоно.
2.Бусад хүмүүсийг ойлгоход тус нэмэр болох аргуудыг сурна.
3.Сурагчид анхааралтай сонсох техникийг эзэмшинэ.

Хичээлийн явц:

1. Анги нийтээрээ үр ашигтай харилцаа гэж юу болохыг тодорхойлно. Жишээ нь: Үр ашигтай харилцаа

  • сонсох чадвар
  • халамж
  • чин сэтгэлээсээ байх
  • үнэнч шударга
  • нээлттэй
  • тэсвэр
  • хүндэтгэх

Жишээ нь Үр ашигтай харилцаа гэдэг нь бие биеэ ойлгож, хүндэтгэж,өөрийн мэдрэмж, санаа бодол, үзлээ тодорхой илэрхийлж буй хоёр болон хэд хэдэн хүмүүсийн хоорондын харилцаа юм.

2. Дараах харилцан яриаг ангид 2 хүүхэд уншиж сонсгоно.
3. Харилцан яриаг сонссоны дараа сурагчдыг нөхцөл байдлыг өөрчлөхийг хүснэ.
4. Хүссэн сурагчдыг өөрсдийн хувилбараа уншиж өгөхийг хүснэ. Дараа нь нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Харилцан ярьж буй хүнээ сонсож ойлгохыг хичээж байгаа гэдгээ үзүүлэхийн тулд … юу хийж байна. Хүндэтгэн сонсож мэдрэмжийг нь ойлгож байгаа гэдгийгээ нөгөө хүндээ хэрхэн үзүүлж болох вэ?
5. Текстийн дагуу сонсох дараах хэлбэрүүдийг үзүүлэхийг сурагчдаас хүснэ. Нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж байгаагаар төсөөлөөд нөгөө хүнийг сонсох, Би яах байсан бэ? Надад ямар байх байсан бэ?
6. Сурагчид бусдыг өрөвдсөн, ойр дотны хүмүүстээ тусалсан, бусдын баяр жаргалыг хуваалцан баярласан тохиолдлоо санаж дүрслэхийг хүснэ.

3. Шийдвэр гаргах эрх чөлөө

Хичээлийн зорилго:

1. Шийдвэр гаргахын чухал болохыг хэлэлцэх явцдаа сурагчид өөрсдийн хариуцлагаа ухамсарлана.
2. Янз бүрийн нөхцөл байдалд гаргаж болох шийдвэрийн хувилбаруудыг гаргаж сонголт хийж сурна.

Хичээлийн явц:

1. Самбараа 2 хэсэгт хувааж нэг талд нь хариуцлагатай хүн, нөгөө талд нь шийдвэрийн хэв маяг гэж бичнэ. Сурагчдаас хариуцлагатай хүн гэдэг ойлголттой хамааралтай ямар шинжүүд байдаг гэдгийг асууна. Жишээ нь: ухаалаг, үнэнч шударга, зохион бйгуулалттай, итгэл хүлээдэг г.м шинжүүдийг бичнэ.
2. Самбарын 2 дахь хэсэгт сурагчид өдөр тутмын амьдралдаа ямар төрлийн шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог талаар хэлэлцэн бичнэ. Жишээ нь сургуульдаа хоцрохгүй очихоос өглөөний цайгаа уух, хэнтэй нөхөрлөх, ямар мэрэгжил сонгох г.м
3. Хариуцлагатай байх чадвар болон шийдвэр гаргах чадварын хооронд ямар холбоо байна гэдэг асуулт тавина. /Хариуцлагатай хүн гэдэг нь өөрийнх нь болон бусад хүмүүсийн амьдралд нөлөөлж болох сонголт хийж шийдвэр гаргаж чаддаг хүн юм. Зөв шийдвэр гаргах чадвар бол хариуцлагатай хүний салшгүй шинж юм.
4. Гаргаж болох шийдвэрийн хэв маягуудыг нэрлэн хэлэлцэнэ.

Сонголт хийхийн тулд шийдвэр гаргах ямар хэв маяг илүү тохирч байна вэ?

  • Ажил хийх эсвэл дээд сургуульд элсэх
  • Ямар их дээд сургуульд элсэн орох
  • Хэрвээ найз нөхдийн чинь хэн нэг нь хүний юм зөвшөөрөлгүй авсан бол хэлж мэдэгдэх үү?
  • Гэр бүл болохоосоо өмнө бэлгийн хаирлцаанд орох эсэх
  • Гэр орноосоо явах эсэх

5. Текстийг уншаад төгсгөлийг нь тохиромжтой гэж үзэж байгаа хувилбараар бие даан өөрчилж бичнэ. Үүндээ өгүүллийн баатрууд ямар шийдвэр гаргасан үүндээ юуг удирдлага болгож байна? Өгүүллэгийн аль нэг баатрын гаргаж буй шийдвэр ямар хэв маягт хамааралтай болохыг тодорхойлно.

6. Өгүүллэгийн төгсгөлийн хувилбарыг зохион бичсэнээбусаддаа уншиж өгөхийг хүснэ. Дараах сэдвийн дагуу хэлэлцэнэ.

  • Өгүүллэгийн ийм төгсгөлийг яагаад сонгосон бэ?
  • Таны бодлоор ийм нөхцөл байдалд хариуцлагатай хүн яах байсан бэ?
  • Таны зохион бичлэгийн баатрын сонгож авсан шийдвэр ямар хэв маягт хамаарах вэ?
  • Таны бодлоор өгүүллэгийн төгсгөлийн бусад хувилбар байх боломжтой юу? Өгүүллэгийн иймэрхүү төгсгөл нь бусад хүмүүст яаж нөлөөлж болох вэ? Өмнө нь гаргасан шийдвэртээ харамсаж байгаа тийм шийдвэр гаргаж байсан уу? Нөхцөл байдлыг одоо засаж залруулж болох уу? Та том хүн болохын хирээр шийдвэр гаргах чадвар эзэмших шаардлагатай байгаагаа илүү ухамсарладаг вэ? Таны хувьд дараагийн 10 жилд шийдвэрлэх ёстой 3 чухал шийдвэрийн тухай бодно. Шийдвэр гаргах үйл явц нь бүх тохиолдолд адил байх уу? Ирээдүйд та чухал шийдвэрээ хэрхэн гаргах вэ? 

 

Category: Education | Added by: uugii (2012-03-01) | Author: uugii
Views: 850 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 44.210.78.150
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж