Баасан, 2024-04-19, 4:28 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Education

Багшийн Үүргийг

- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих

- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

- Онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх

- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах

- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэ

- Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах

 

-Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих гэж заасан   байдаг.

 

·         Ёс зүйн зєвлєл ямар зорилготой vйл ажиллагаа явуулдаг вэ?
Боловсролын хуульд зааснаар багш хүн ажлын үндсэн агуулга, чиг үүрэг, хариуцлагыг тодорхойлсон мэргэжлийн том ёс зүйтэй байх ёстой. Энэ үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны багшийн ёс зүйн дүрмийг баталснаас хойш хоёр гурван жил болж байгаа бєгєєд тэрхүү ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах хянах, шаардлагатай тохиолдолд багшид хариуцлага тооцох ажлыг эрхлэх зорилгоор "Багшийн ёс зүйн зєвлєл" байгуулагдсан. Тиймээс тус зєвлєл үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор багштай холбоотойгоор гаргасан дүрэм журмуудад ёс зүйн үнэлэлт дүгнэлтийг єгч байгаа. Тийм учраас багш хүн юуны түрүүнд ёс зүйтэй байхаас гадна мэргэжлийн єндєр ур чадвар, зэрэг дэвтэй байх ёстой. Энэ утгаар тэдний ажлыг дүгнэж урамшуулж мэргэжлийг нь шалгаруулах эрх олгох зэрэг асуудлууд нь багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг шаардаж байгаа.

·         Ёс зүйн дүрэм зєрчсєн багшид ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Ёс зүйн дүрмийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ. Харин түүнээс давсан зєрчлүүд илэрвэл хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна. Багшлах эрхийг хасах нь ч ёс зүйн дүрмэнд байгаа. Энэ утгаар єнгєрсєн хугацаанд ганц хоёр багшийн эрх хасагдсан тал бий.



-Багш нар ихэнхдээ ямар алдаа гаргаж байна вэ?

-Ёс зүйг хамгийн түрүүнд тодотгогч зүйл нь харилцааны соёл. Хүүхдүүдтэйгээ эв зүйтэй харьцах хэрэгтэй. Гэхдээ тэгж харьцаж байна гээд хүүхдvvдээ буулт хийнэ гэсэн үг биш. Зарчимч шаардлага тавьж түүнийгээ биелүүлж чаддаг байх хэрэгтэй. Ингэхдээ багшийн мэргэжлийн ур чадваруудыг гаргасан тийм арга хэрэгслүүдийг хэрэглэсэн тохиолдолд багшийн ёс зүй алдагдахгүй. Тийм учраас багш нарын дунд түгээмэл тохиолддог бас эцэг эхчүүдийг бухимдуулж байгаа асуудал бол ерєєсєє л харьцааны соёл. Түүнээс гадна сурагчдаа үнэлж дүгнэх асуудал дээр шударга бус хандсаны улмаас сурагчид эцэг эхийг гомдоож байна. үүний улмаас ажлаа хийж чадахгvй байна гэсэн ойлголтод хүрч байгааг үгvйсгэхгүй. Мєн сурагчдаас ямар нэг зориулалтаар дүрэм журманд зааснаас гадуур бэлэн мєнгє татаж байна гэсэн гомдол ирдэг.

-Тэгвэл эцэг эхчүүдийн зүгээс ямар гомдол ирдэг бол?

-Ихэнхдээ багш ёс зүйн ийм алдаа гаргасан учраас тэрхүү ёс зүйн хүрээний шугамаар хариуцлага тооцуулна гэсэн гомдол ирдэг. Түүнийг нь бид зохих журмын дагуу хүлээж аваад эхний удаа тухайн аймаг, нийслэлийн багшийн ёс зүйн зєвлєлд нь шилжүүлж байгаа. Тэгээд тэр нь судлагдаад үнэхээр бодит байх юм бол дараагийн шатны арга хэмжээ авна. Угаасаа ёс зүйн дүрэм заавал багшид арга хэмжээ авахдаа гол нь биш шүү дээ. Багшийг янз бүрийн алдаа дутагдал гаргахаас сэргийлэх үүрэгтэй гэдгийг багш эцэг эхчүүд ойлгох ёстой. Гэтэл зарим нэг нь буруу ойлгож нєхцєл байдлыг дутуу үнэлснээс болоод багшийг гүтгэж гомдоох асуудал ч гарах юм. Харин түүний vнэн мєнийг зєвлєл хянах ёстой.

-Жилдээ багшийн ёс зүйтэй холбоотой хичнээн гомдол санал ирдэг вэ?

Жилд дундажаар 150 -иад єргєдєл ирдэг.Түүний дотор 10-аад нь багшийн ёс зүйн холбогдолтой єргєдєл байдаг. Энэ дунд бичгээр хариу єгєх шаардлагатай албан бичгүүд ч их бий. Гэхдээ ингэж бүх асуудал яаманд тавьснаар шийдчих юм биш. Эцэг эхчүүд хаана энэ асуудлуудыг тавьбал илүү хурдан шуурхай шийдэж єгєх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Харин хүнд хєнгєн гэмтэл буюу биед нь хор нєлєє учруулахгvй байхаар шаардлага тавих нь зүйтэй. Ингэж мэргэжлийн зєв шаардлага тавьсан нєхцєлд эргээд багшийг ёс зүйн дүрэм нь єєрєє хамгаалах үүрэгтэй.

 

-Зарим багш нар дээрх дүрэмтэй холбоотойгоор сурагчдаа зэмлэхээ больсон гэж ярьдаг?

-Амьдрал дээр ийм зүйлүүд байдаг ч багш хүн тийм байх ёсгvй. Багш хүнд єєрийнх нь хуулиар заагдсан эрх єндєр ёс суртахуун байх. Үнэхээр тийм зүйлүүд байгаа бол эцэг эхээс гомдол гаргана. Харин түүний дагуу газар дээр нь очиж холбогдох хүмүүстэй нь уулзаж дээрх асуудлыг аль болохоор зогсоохын тєлєє ажиллана. Ер нь тийм ёс зүйн харьцаа дутмаг багш байвал цаашид удаан ажиллаж чадахгүй. Нийгэм ийм бужигнаатай байгаа үед сиймхийг нь ашиглаад єєртєє болж байгаа юм шиг санагдавч хэзээ ч тийм байх ёсгүй. Ер нь багш нар сурагчдаасаа айж эмээж ажиллаж амьдрах учиргүй.

Category: Education | Added by: uugii (2012-03-03) | Author: uugii
Views: 4151 | Comments: 5 | Tags: uugii | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 18.188.142.146
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж