Пүрэв, 2024-03-28, 11:10 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Computer server

Yahoo ID-аа хэрхэн найдвартай хамгаалах вэ. Алдсан дохиолдолд яаж сэргээх вэ.


Сүүлийн үед энэ асуултыг хүмүүс ихээр тавих болсон учир зарим нэгэн мэдээлэл хүргэе гэж бодлоо.
Юуны өмнө email хаягаа алдахгүй байх бяцхан зөвлөгөөг өгье.

Цахим шуудангийнхаа нууц үгийг хэрхэн хамгаалах вэ?
1. email-нхтайгаа адил нууц үгийг өөр ямар ч сайтад битгий оруулаарай. Хэрвээ та одоо адил нууц үг хэрэглэдэг бол email рүүгээ ороод шинэ нууц үг сольж аваарай. Саяхан маш олон хэрэглэгчтэй Монголын нэгэн томоохон портал сайт хэрэглэгчдийнхээ нууц үгийг нууцлалгүй хадгалж алдан олон хүний мэйлийн нууц үг нь адил байснаас муу санаатнуудын гарт хялбархан орж байсан нь илэрч байсан шүү.
2. Интернет кафе болоод бусад гадны компьютераас мессенжер, мэйл рүүгээ орохоос аль болох зайлсхий. Хэрэв ингэж гаднаас интернетэд ордог бол мэйл хаягаа ядаж сардаа ганц удаа сольж байгаарай.
3. Ямар нэгэн байдлаар yahoo, таны майлын компани, эсвэл хэн нэгнээс нууц үгээ шинэчлэхийг сануулсан мэйл, өөр ямар нэгэн нэвтрэх мэйл ирвэл тийм мэйлүүдээр дамжин yahoo зэрэг сайт руугаа орж мэйл рүүгээ нэвтрэхгүй байх хэрэгтэй.
4. Ямар нэгэн байдлаар өөр сайтаас дамжин нэвтрэх шаардлага гарвал хаягийн мөрөнд .yahoo.com (цэг yahoo цэг com) гэх мэт байдлаар таны хэрэглэдэг сайтын үндсэн домайн нэр мөн эсэхийг байнга хянаж байх хэрэгтэй. Хэрэв энэ нь хэцүү бол энд дарж уншаад зааврын дагуу sign in seal үүсгэж хэрэглээрэй. Зөвхөн таны компьютерт л байх зураг, өнгө зэрэг байх юм.
5. Хэн нэгэн таньдаг хүн чинь тааж болохуйц төрсөн өдөр, утасны дугаар, найз охины нэр гэх мэт амархан нууц үг хэзээ ч битгий сонгоорой. Том жижиг үсэг, тоо, болбол бүүр * - + , . гэх мэт өөр тэмдэгт оруулж нууц үгээ зохиогоорой.

Алдсан yahoo ID-гаа хэрхэн сэргээх вэ?
Ер нь ямар ч веб сайтад нууц үг мартсан тохиолдолд сэргээх систем байдаг. Forgot my password, I can't access my account гэх мэт нууц үгээ мартсан гэсэн холбоосоор ороод бүртгүүлэх үед оруулсан нууц асуултанд хариулж, эсвэл өөр мэйл бүртгүүлсэн бол түүнийгээ ашиглан сэргээж болдог.
Харин өөр мэйл бүртгүүлээгүй, нууц асуултынхаа хариуг санахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд сэргээх бараг боломжгүй юм. Яагаад бараг гэж гэж үү? Гэхдээ боломж байж болох юм. Хэрэв та үнэн зөв овог нэр, төрсөн он сар өдөр бүртгүүлсэн бол түүнийгээ ашиглан http://help.yahoo.com/l/us/yahoo/security/general.html гэсэн холбоосоор орж мэйл бичих yahoo-нхонтой холбоо барьж өөрийн гадаад паспортын хуулга зэргийг илгээх гэх мэт аргуудаар эргэж сэргээж болох магадлалтай. Учир нь таны мэйлийг хүн хүлээж авна, харин та үнэн байдлаа ойлгуулаад, өөрийгөө жинхэнэ эзэмшигч гэдгийг холбогдон баталж чадвал боломж байж болох юм. Мэдээж мэйлээр харилцахад танд Англи хэлтэй байх хэрэгтэй болно гэдгийг санааарай. Хэрвээ эдгээр мэдээллүүдийг бас худлаа бөглөсөн, нууц асуултын хариултыг мартсан бол сэргээх ямар ч найдвар байхгүй гэсэн үг юм.

Тэгэхээр танд магадгүй нууц үгээ алдах, нууц асуултаа алдах асуудлууд тулгарлаа гэж бодоход өөрийн мэдээллийг  үнэн зөв байлгавал ямар нэгэн байдлаар сэргээх боломж байна гэсэн үг. Тиймээс хэрвээ мэйлийнхээ бүртгэлд Овог нэр, төрсөн он сар өдөр, хаяг, утасны дугаар, шуудангийн код зэргээ худлаа бөглөсөн бол яг одоо ороод засаад орхиорой. Нэг зүйл сануулахад Postal code буюу шуудангийн кодыг Монголчууд маань 976, 00976 гэж бөглөдөг нь буруу юм. http://zipcode.mn/ хаягаар орж өөрийн ZIP кодыг хаягаараа олж авч түүнийгээ бөглөж байх хэрэгтэй.
Мөн өөрийн хэрэглэдэг бусад мэйл хаягаа (alternate email) нэмж бүртгүүлж  баталгаажуулж өгөх хэрэгтэй байдаг. Мөн та хэрэв нууц асуултынхаа хариултыг мартсан бол энд дарж орж сольж болно.


Сануулга: Үүнээс өөрөөр нууц үгийг сэргээнэ, сэргээдэг гэх мэт үйлчилгээ, янз бүрийн програмууд бол бүгд худлаа. Дэлхийд алдартай Yahoo-г хакерддаг аавын хүү дэлхийн хэдэн миллиард хүн дотор хэдхээн хүн л байдаг гэдгийг санаарай.  Мэйлийнхээ нууц үгийг оруулаад нууц үгийг нь мэдмээр байгаа хүнийхээ мэйл хаягийг  бичээд restore_id@yahoo.com (өөр иймэрхүү хаягууд) руу явуулбал 24 цагийн дотор таны нууц үгийг сэргээж мэйлээр чинь буцааж явуулна гэх мэт нууц үг хулгайлах арганд өртөж дахин нэг мэйлийнхээ нууц үгийг, эсвэл өөр хүний нууц үг олох гээд өөрийнхөө мэйлийн нууц үгийг алдав даа. Хэзээ ч тийм юм байдаггүй юм шүү! Бас таны мэйлийн нууц үгийг хулгайлах гэж элдэв арга сэдэн суугаа зуу зуун хар санаатай нөхдүүд интернетийн цаана алгаа үрэн суугаа гэдгийг байнга санаж байгаарай. Хэтэрхий гэнэн байх хэрэггүй ãýæ çºâºë캺ð áàéíà.
Category: Computer server | Added by: uugii (2012-02-16) | Author: uugii
Views: 855 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 3.81.30.41
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж