Мягмар, 2024-04-23, 3:11 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Computer server

Driver ыг нь таниж мэдэх арга

- PC/Notebook -ний бүтэн нэр. Жишээ нь: Asus эх хавтан бол буруу, харин Asus P6T Deluxe бол зөв. Vaio бол буруу, харин Vaio FZ21Z бол зөв асуулт
- Ямар үйлдлийн системийн ямар архитектурт зориулж, ямар төхөөрөмжийн driver хайж байгаа. Жишээ нь: "Audio driver" бол буруу, харин XP 32 битийн Realtek audio driver бол зөв, эсвэл Vista 64 бит, SoundMax audio driver бол зөв
- Товч тайлбар, бодол санал, шалтгаан, ...

Ингээд та асуултандаа хариулт аваад, таний бэрхшээл амжилттай шийдэгдсэн бол тусалсан гишүүндээ талархалаа илэрхийлээд, тухайн асуудлыг хэрхэн шийдсэнээ товч тайлбарлаж байна уу. Энэ нь дараа, дараагийн ижил бэрхшээлтэй гишүүдийн цагийг хэмнэх магадлалтай.

Мөн шаардлагатай гэж үзвэл доорхи товч тайлбартай уншиж танилцана уу, магадгүй та өөрөө асуудлаа шийдчих ч юм билүү.

Device болон түүний driver -ийн тухай ерөнхий ойлголт
Driver гэж юу вэ?
Device Driver гэдэг нь компьютерын hardware, software хоёрыг хооронд нь уялдуулан ажиллуулж, тэдгээрт хурдан, найдвартай ажиллах боломж, нөхцөлийг хангаж өгөх ерөнхий үүрэгтэй, төхөөрөмж ба үйлдлийн систем бүрт тусгайлан бичсэн програмыг хэлнэ.
Тэгэхээр таний компьютерийн тогтвортой ажиллах эсэх нь таний төхөөрөмжүүдийн (device) driver -уудаас шууд хамааралтай. Эндээс "Хэрхэн компьютерийнхээ найдвартай ажиллагааг хангах вэ" гэсэн гол асуудал гарч ирнэ биз дээ.

Энийг PC Driver ба Notebook Driver гэж 2 ангилая

PC Driver

Юуны түрүүнд таньд ямар төхөөрөмжүүд байдаг вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй.
Эдгээрийг олж мэдэхийн тулд та
- Компьютерийнхээ Device Manager -ээс харах, тэмдэглэж авах, ингэх боломжгүй тохиолдолд
- BIOS дээрээс (компьютерээ асаагаад F2 эсвэл Delete зэрэг товчлуурыг дарсанаар BIOS -д орж болно) тухайн компютерийн нэр, үйлдвэрлэсэн компани, чипнүүдийн нэрийг хайх, ингэх боломжгүй тохиолдолд
- Эх хавтан дээрээс эх хавтан эсвэл чипнүүдийн нэр, дугаарыг олж мэдэх зэрэг арга хэмжээнүүдийг авахад хангалттай юм.
Нэгэнт өөрт хэрэгтэй үйлдвэрлэгч, нэрс, дугааруудыг олж мэдсэн бол
- тухайн төхөөрөмжийг үйлдвэрлэгчийн вэбсайт руу орж хайх, татаж авах, ингэх боломжгүй бол
- Чипнүүдийг үйлвэрлэсэн үлдвэрлэгчийн вэбсайтүүдаас нэг бүрчилэн хайх, татаж авах зэрэг арга хэмжээнүүдийг авахад хангалттай юм.

Тэгэхээр та ямар төхөөрөмжүүдийг өөрөөсөө хайх вэ?
Ердөө л доорхи хэдхэн төхөөрөмжийн яг үйлдвэрээс оноосон нэр, ноймер дугаар байхад л хангалттай.
+ Эх хавтан
++ Chipset
++ Audio
++ LAN
+ График кард.

Мөн зарим нэмэлт ерөнхий төхөөрөмжүүд бий. Эдгээр нь хүн бүрт өөр байж магадгүй.
Жишээ нь:
WiFi, Bluetooth Төхөөрөмжүүд
Өвөрмөц онцлогтой Монитор, (Touchscreen)
Өвөрмөц онцлогтой хадгалах төхөөрөмжүүд, (Lightscribe CD/DVD/BD-ROM)
Принтер, сканер, зургийн хэрэгсэл (Зургийн аппарат)
Гар, Хулгана
Тоглоомын төхөөрөмжүүд (Joystick, Wheel)
ТВ кард гэх мэт.

Эх хавтан ба түүн дээр орших төхөөрөмжүүд түүний driver -уудийг хэрхэн олох
Эх хавтанд таньд хэрэгтэй ихэнх төхөөрөмжүүд байдаг. Тэгэхээр та чанартай, дэмжлэг (support) сайтай үйлдвэрлэгчийн эх хавтан авах нь ямар чухал болохыг ойлгож байгаа байх. Ямар ч нэр ус нь мэдэгдэхгүй хятадын эх хавтанууд байдаг ба түүний хэрэглэгчид driver тал дээрээ нилээн асуудалтай, түүндээ багагүй цаг, мөнгө зарсан харагддагыг та ажигласан байх.
Өнөө үеийн хавтанууд (ихэвчлэн) доорхи 2 төхөөрөмжүүдийг (chipset) өөртөө агуулсан байдаг.
1. Chipset (Northbridge)
2. Chipset (Southbridge)
2.1 Audio
2.2 LAN
3. Graphics Card (Onboard)*

1. Chipset (Northbridge)
Энэ төхөөрөмж нь компьютерийн CPU, RAM, AGP/PCI-Express, Southbridge, мөн зарим тохиолдолд эх хавтан дээр хавсаргасан (integrated) видёо контроллеруудыг хооронд нь холбох үүрэгтэй. Үүнийг үйлдвэрлэгч, томоохон компаниудаас гэвэл Intel, nVidia, AMD, VIA, SiS зэрэг юм. Тэгэхээр driver -уудыг нь эдгээр компаниудаас л хайна.

2. Chipset (Southbridge)
Энэ төхөөрөмж нь компьютерийн
- Oролт/гаралт (I/O) түүн дотроо USB контроллер, АUDIO, мөн LAN, WiFi зэрэг network картууд,
- Power Management,
- PCI Bus зэргийг Northbridge -тэй холбоx ерөнхий үүрэгтэй. Үүнийг үйлдвэрлэгч, томоохон компаниудаас гэвэл Intel, nVidia, AMD, VIA, SiS зэрэг юм. Тэгэхээр driver -уудыг нь эдгээр компаниудаас л хайна.

Notebook/Netbook Driver

Notebook авсан л бол таний хамгийн түрүүнд хийх зүйл бол Recovery DVD бэлдэж авах.
Notebook бүрийн өөрийн онцлогоос хамаараад Start Menu -нд "Create Recovery Disks", "Create OS Recovery Disk", "Recovery Options" гэх мэт нэртэй tool -үүд байдаг.
Дараа нь Device Manager -аас өөрийн notebook -ний уудын нарийвчилсан нэрсийг олж мэдэх, тэмдэглэж авах.
Ингэсний дараа тухайн notebook -ийг үйлдвэрлэгчийн вэбсайтрүү орж ямар ямар үйлдлийн систэмийн driver -ууд байгааг шалгах хэрэгтэй. Notebook -ний driver нь PC -нийхтэй харьцуулвал илүү хязгаарлагдмал байдаг.
Category: Computer server | Added by: uugii (2012-02-25) | Author: uugii
Views: 1330 | Comments: 1 | Rating: 5.0/1
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 18.118.2.15
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж